БНСУ-д суралцах үнэмлэхний хугацаа дууссан оюутнууд болон шинээр суралцагсад визийн хураамж төлөхгүй

2020 оны 3 сарын 12

Arslan.mn

БНСУ-ын их дээд сургуульд суралцах, оршин суух үнэмлэхийн хугацаа гуравдугаар сарын 31-ний өдрөөр дуусч байгаа бол Улаанбаатар дахь БНСУ-ын Элчин сайдын яамны виз мэдүүлгийн төвүүдэд хандах боломжтой болсныг Гадаад харилцааны яамнаас мэдэгджээ.

2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн шинээр суралцах оюутан, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид визийн хугацаагаа сунгуулахад хөнгөвчилсөн журмаар дараах материалыг бүрдүүлэн Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төвүүдэд хандах боломжтой. Оюутан, сурагчдад “D-2” болон “D-4” ангиллын визийг 90 хоногийн хугацаатай олгох бөгөөд визийн хураамж болох 60$ ам.долларын хураамжийг төлөхгүй байхаар шийдвэрлэсэн болно. 

1. БНСУ-ын магадлан итгэмжлэгдсэн 84 их, дээд сургуульд суралцаж байгаа оюутан (хэлний бэлтгэл, бакалавр, магистр, доктор)-ы хувьд дараах материалыг бүрдүүлнэ: (Сургуулийн жагсаалтыг эндээс үзэх)

- Виз мэдүүлэх анкет

- Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)

- Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)

2. БНСУ-ын магадлан итгэмжлэлд хамрагдаагүй их, дээд сургуулийн хувьд:

- Виз мэдүүлэх анкет

- Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээ (Certificate of Admission)

- Дүнгийн тодорхойлолт (сургуулийнхаа цахим хуудаснаас татан авах)

- Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)

3. БНСУ-ын Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг бол дараах  материалыг бүрдүүлнэ:

- Виз мэдүүлэх анкет

- Сургуульд сурдаг нь үнэн гэсэн тодорхойлолт

- Гадаадын иргэний үнэмлэх (ар, өвөргүй хуулбарласан байх)

Харин БНСУ-д суралцаж байгаад чөлөө авсан бөгөөд 2020 оны 3 дугаар сараас эхлэн эргэн суралцах оюутнууд дээрх нөхцөлд хамрагдахгүй болохыг анхаарна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614721
0 эможи

keyboard_arrow_up