П.Эрдэнэбат: Гадаад мэргэжилтэн ажиллуулдаг компаниуд эх орондоо очоод ирж байгаа ажилтнаа тусгаарлах хэрэгтэй
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам сахиулах хэлтсийн дарга П.Эрдэнэбат мэдээлэл өглөө.
Тэрбээр “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх бүх талын ажлыг холбогдох байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Сэжигтэй тохиолдол гэж үзсэн хүмүүстэй ойрын хавьтал болсон хүмүүсийг олж тогтоох ажил ихээхэн хөрөнгө хүч шаардаж байгаа боловч зайлшгүй шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг нь нотлогдож байна.
Тухайлбал, Халдвар авсан зөвхөн нэг хүн буюу Францын иргэнтэй дам байдлаар харилцаанд орсон иргэдийг урьдчилсан байдлаар тогтооход 300 гаруй хүн болж байна.
Цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбогдуулаад хэд хэдэн зүйлийг анхааруулж хэлэх нь зүйтэй байх.
- Гадаадын мэргэжилтнүүдийг авч ажиллуулдаг компаниуд эх орондоо буцаад ирсэн ажилтнуудаа холбогдох мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу тусгаарлах нөхцөл боломжоор хангах хэрэгтэй байна.
- Аялал жуулчлалын шугамаар ирж байгаа гадаадын иргэд, тэдний байрлаж байгаа зочид буудлуудын ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, гадаадын иргэдийг асуумжид заасан зөвлөмжийн дагуу тусгаарлах холбогдох эрүүл мэндийн байгууллагаас зөвлөгөө тусламж авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
- Гадаадад зорчоод ирж байгаа Монгол Улсын иргэд өөрийгөө тусгаарлах, ах дүү хамаатан садантайгаа уулзахгүй байх, холбогдох байгууллагын зөвлөмжийг биелүүлэх хэргтэй байна." гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|