Э.Даваажаргалд туслах хандивын аян эхэллээ

2020 оны 3 сарын 11

Daagii Davaajargal-н зураг.

Хүслээр болдоггүй хорвоо юмуудаа. Хүн нь хүнийхээ дэмээр юмдаа... Сайн байцгаана уу? Элэг нэгт Монголчууд минь надад туслаач. Намайг Э.Даваажаргал гэдэг 28 настай. Нөхөр, охин 5настай,хүү 2настай хүүхдүүд, ээжийн хамт амьдардаг. Миний бие 2019 оны 2 сараас эхлэн өвдөж эхэлснээс хойш оношоо тодруулах гэж эмнэлгээр явсаны эцэст “Тархины олон байрлалт хавдар” гэж тогтоогдсон. Ингээд 3-р эмнэлэгт яаралтай хагалгаанд орж нэг том, нэг жижиг үндсэндээ 2 хавдар авахуулсан. Хагалгааны дараа баруун талын нүүр саажиж мэдээгүй болсон. Үлдсэн хавдартаа /4 жижиг хавдар/ ХСҮТ-д 2 сарын хугацаатай туяа эмчилгээ хийлгэсэн ч үр дүн гараагүй бөгөөд эмчилгээгүй гэсэн хариу сонссон. Дээрх 4 жижиг хавдар нь мэдрэлийн цэгүүд дээр байрласан учир баруун чихний сонсголоо бүрэн алдаж, зүүн чих муу сонсголтой болсон. Иймд монголчууд бидний түгээмэл зорьдог улс болох БНСУ руу өвчний түүхийг явуулахад баруун нүд сохролд ойрхон, зүүн чихний сонсголоо бүрэн алдах хэмжээнд хүрсэн тул яаралтай хагалгаанд Сүн чон хян эмнэлэгт 60саяаар орохоор болоод байна тиймээс та бүхнээсээ санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсэж, 2 бяцхан зүрхтэйгээ хамт байх боломжийг олгооч хэмээн чин сэтгэлийн гүнээс гуйж ийнхүү пост бичиж байна. Хандивын данс: Хаан банк - 5131099888, Э.Даваажаргал,
Солонгос данс uri bank 1002-554-876531 төрсөн ах Э.Батням
Холбоо барих утас: Ээж- 94112601,
нөхөр солонгос дугаар 010-8325-9202
Сансарын уудамд охиноо ээж минь хүлээж байгаа
Үндэс мөчир шиг Үүрд хамт байгаач ээжээ гэж үрс минь хүлээж байгаа Хорвоог дүүргэж дэргэд минь байгаарай гэж хань минь хүлээж байгаа.

Daagii Davaajargal-н зураг.Daagii Davaajargal-н зураг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614668
0 эможи

Зочин
2020-03-11 23:41
keyboard_arrow_up