Нийслэлээс Говь-Алтай руу явж байсан ачааны машин шатжээ

2020 оны 3 сарын 11

Arslan.mn

2020 оны гуравдугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн “Хашаатын хөндий” гэдэг газарт иргэн Б-гийн жолоодож явсан “ДА-50” загварын том оврын ачааны автомашины чиргүүл онхолдож, тээвэрлэж явсан бараанууд шатсан хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ талаар дуудлага мэдээлэл 2020 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн 19:10 цагт Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 50 км замыг туулан 20:19 цагт очиж, 31 минут ажиллан галыг унтраажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
6
ouch an post
confuse an post
angry an post
614641
7 эможи

keyboard_arrow_up