Орос, Казахстан, Турк улс хоорондын хоёр талын нислэг түр зогсоов
Коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор манай Улсын Онцгой комиссоос Монгол Улс, ОХУ, БНТУ, БНКазУ-ын хоорондох олон улсын нислэгийг гуравдугаар сарын 11-нээс энэ сарын 28-ний өдөр хүртэл зогсоох шийдвэр гарсан байна.
Мөн дээрх улс орнуудтай автозам, төмөр замаар зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл түр зогсоох шийдвэр гарчээ.
Иймд энэхүү шийдвэр өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж эхлээд байна.
Коронавируст халдварын тархалтаас сэргийлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комисс Монгол Улс, ОХУ, БНТУ, БНКазУ-ын хоорондох олон улсын нислэгийг 3-р сарын 11-нээс 28-ний өдөр хүртэл, автозам, төмөр замын зорчих хөдөлгөөнийг 3-р сарын 31-ний өдөр хүртэл түр зогсоов.
— Embassy of Mongolia in Brussels (@MngEmbBrussels) March 10, 2020