АТГ-ын ажилтны нэрийг барьж худал мэдээлэл тараажээ

2020 оны 3 сарын 11

Arslan.mn

Иргэн “Г” олон нийтийн сүлжээнд “АТГ-ын албан хаагч хахууль авч, хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөөлдөг” хэмээн тараасныг АТГ-аас худал мэдээлэл болохыг мэдэгдлээ.

Энэ талаар АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албанаас хянан шалгаж, иргэн "Г"-тэй уулзаж тодруулжээ. Ингэхэд “Г” нь өөрийн олон нийтийн сүлжээн дэх хаягаар үндэслэлгүй худал мэдээлэл нийтэлсэн болохоо хүлээн зөвшөөрч, албан ёсоор уучлалт гуйжээ.

Иргэд, олон нийт АТГ-ын 110 тусгай дугаарын утсанд авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэх эрхтэй. Ингэхдээ АТГ-ын албан хаагчид болон тэдгээрийн нэр барьж хууль бус хүсэлт, шаардлага тавьсан талаарх бодит мэдээллийг өгч хамтран ажиллахыг дахин хүсэж байна гэжээ.

АТГ 2019 онд иргэд байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн 47 гомдол мэдээллийг шалгаж, Төрийн албан хуулийн дагуу сахилга, ёс зүйн зөрчил гаргасан 3 алба хаагчийг албанаас халж, 2 алба хаагчийн цалинг тодорхой хувиар хасах, мөн 3 алба хаагчид сануулах сахилгын шийтгэл ногдуулан шийдвэрлэжээ.

Мөн өнгөрсөн онд АТГ-ын албан хаагчийн нэрийг барьж тендерт дэмжлэг хүссэн, шалгаж байгаа зүйл дээр өмгөөлөгчөөр туслуулсан, хамаарал бүхий этгээдээ ажилд оруулах хүсэлт тавьсан нийт 5 тохиолдлыг илрүүлж, хууль бус үйлдлийг таслан зогсоож, харьяаллын дагуу холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614635
1 эможи

keyboard_arrow_up