ШУУРХАЙ: Эрхүү-Улаанбаатарын галт тэргээр ирсэн 52 зорчигчийг ТУСГААРЛАВ
2020 оны 3 сарын 10
Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэргээр Сүхбаатар боомтоор орж ирсэн 52 зорчигчид хяналт тандалт хийгээд байна.
"COVID-19" бүртгэгдсэн улсаас дамжин ирсэн монгол 5 иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 20 иргэнийг ажиглалтад түр тусгаарлахаар Дархан-Уул аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгсөн байна.
Мөн гадаадын 26 иргэн, монгол 1 иргэнийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажиглалтад түр тусгаарлаад байна гэж Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
614624
3 эможи
Зочин
2020-03-11 17:35
УОК гадаадын нэг ч иргэнийг оруулахгүй гэсэн яасан бэ ?
Ганаа
2020-03-11 00:46
Инээдтэй
zochin
2020-03-10 22:43
gadaadiin irgediig oruulahaa bolichoochee ysn tugshuurtei ym be
Эмч
2020-03-10 22:27
Төмөр замын эмнэлэг ч дээ хүн хүч муутай эрүүл ахуй халдвар хамгаалал барах уу
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс