ФРАНЦ иргэний Монгол Улсад хийсэн зорчих хөдөлгөөний маршрутыг ЗУРГААР ХАРУУЛВАЛ...
2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын 57 настай иргэнээс урьдчилсан шинжилгээгээр шинэ төрлийн коронавирус илэрч, шинжилгээ нь батлагдаад байна.
Тэгвэл мэдээллүүдээс үзэхэд Франц улсын иргэнийг гуравдугаар сарын 2-нд Монголд ирэхэд нь шинжилгээ авахад вирус илрээгүй ч 14 хоног ажиглалтад байлгах журмын дагуу хянаж байжээ.
Тухайн иргэнтэй нэгдүгээр хавьтагч 120 хүн Аэрофлотын нислэгээр ирсэн байна. Одоогийн байдлаар франц иргэний нэгдүгээр хавьтагч болох Их Британийн иргэнийг Увс аймагт тусгаарлаад байгаа тухай мэдээллийг тус аймгийн ЗДТГ-ын нэгэн албан хаагч фэйсбүүк хуудастаа бичжээ. Түүний бичсэнээр Их Британийн иргэн нь коронавирусийн халдвартай гэж оношлогдоод буй хүнтэй онгоцонд зэрэгцэн сууж ирсэн бөгөөд гуравдугаар сарын 5-нд Увс аймагт очсон байна. Түүнийг Хотгорын уурхайн орчимд тусгаарласан гэжээ.