“Япон болон Солонгосоос яаралтай авах шаардлагатай иргэдийг МИАТ компанийн чартер нислэгээр авна“

2020 оны 3 сарын 10

 Arslan.mn

Улсын онцгой комисс хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан "Агаарын тээврийн хувьд Турк, Казахстан улсын хоорондын хоёр талын хуваарьт нислэгийг гуравдугаар сарын 13-ны 06:30 цагаас 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал түр зогсоож байна.

Улсын онцгой комисс хуралдаж байх үеэр бүртгэлээ хийж байсан Аэрофлотын онгоц маргааш өглөө 06:20 цагт Улаанбаатарт газардана. Үүнээс цааш онгоц явахгүй. Харин Туркийн Истанбул болон Москвагаар дамжин ирэх гэж байсан зорчигчдоос МИАТ компани зохион байгуулалттайгаар очиж, зөвхөн өөрийн улсын иргэдийг авна.

Тодруулбал, Япон болон Солонгосоос яаралтай авах шаардлагатай иргэдийг УОК-т танилцуулсны үндсэн дээр МИАТ компаниас чартер нислэгээр авахаар болсон. Тэргүүн ээлжинд өндөр настан, эмчилгээ хийлгэхээр явсан хүмүүс болон бага насны хүүхэдтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон жирэмсэн эхчүүдийг авахаар болж байна." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
614612
4 эможи

Зочин
2020-03-11 17:55
Бусад явах хүсэлтэй иргэдээ хэзээ авах вэ
keyboard_arrow_up