Худал мэдээ, пост, жиргээгээр бусдыг турхирахгүй байхыг АНХААРУУЛЛАА

2020 оны 3 сарын 10

Arslan.mn

Гадны иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн энэ цаг үед худал мэдээлэл тараахгүй байхыг холбогдох албаныхан анхаарууллаа.

Тухайлбал, "11:00 цагаас бүх шатахуун түгээх, дэлгүүрүүдийг хааж магадгүй" гэх мэдээлэл сошиалд таржээ.

Энэ нь худал мэдээлэл болохыг Засгийн газрын хэвлэлийн албанаас баталж худал мэдээ, пост, жиргээгээр бусдыг турхирахгүй байхыг анхаарууллаа.

Түүнчлэн худал мэдээлэл тараавал хуулийн дагуу хувь хүнийг 2 сая, хуулийн этгээдийн 20 сая төгрөгөөр торгоно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614594
0 эможи

keyboard_arrow_up