“Ариг Аня рестораны салбарын үйл ажиллагааг түр зогсоож, ажилтнуудыг чөлөөлж, тусгаарласан“

2020 оны 3 сарын 10

Arslan.mn

COVID-19 халдвартай нь батлагдсан Франц улсын иргэний явсан маршрут ил болоод байна. Маршрутад гуравдугаар сарын 5-ны өдөр "Ариг Аня" ресторанд үйлчлүүлсэн байв. Үүнтэй холбоотойгоор "Ариг Аня" ресторанаас мэдээлэл гаргажээ.

Мэдээлэлд "Франц улсын иргэн Ариг Аня рестораны Bluesky-н хажуу салбарт гуравдугаар сарын 5-ны өдөр хоёр гадаад иргэний хамт үйлчлүүлсэн байна. Эрсдлээс сэргийлэх үүднээс тус салбарын үйл ажиллагааг зогсоож, ажиллагсдыг чөлөөлж, тусгаарлалт хийгдсэн.

Манай ресторанууд эрүүл ахуйн мэргэжлийн, олон улсын стандарт хангасан FHC байгууллагын байнгын хяналтад ажилладаг. Тухайн үеүүдэд халдваргүйтгэл, ариутгал байнга хийгдэж байсан.

Цагдаагийн байгууллага хурдтай ажиллаж байгаад талархъя. Тухайн салбарын ажиллагсдаас ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илрээгүй байна" гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
3
614591
5 эможи

sereeter
2020-03-11 23:02
yanda ter hool idsen ayga tawag bvh ayga tawagtaigaa holildood balai yma burhan mini gaigvi l baigaasai
keyboard_arrow_up