Улаанбаатар хот руу орох, хотоос гарах ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООЛОО
Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдсэн байна. Энэ сарын 02-ны өдөр "Аэрофлот"-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг Францын иргэн халдвар авчээ.
Онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож байна. Хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг яг одооноос даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглолоо. Одоо замд явж байгаа тээврийн хэрэгслийг нийслэл хот руу оруулахаар болжээ.
Улсын Онцгой комисс, холбогдох байгууллага шаардлагатай бүх арга хэмжээг авч бна. Иргэд айж сандралгүй, тайван байж, маскаа зүүн, гараа байнга угааж байгаарай.