ПРОКУРОР: Хүн амины онц ноцтой хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ

2020 оны 3 сарын 09

Arslan.mn

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2020 оны эхний 2 сард удааширсан, ээдрээ төвөгтэй, олон яллагдагчтай болон олон үйлдэлтэй, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргүүдийг шуурхай шийдвэрлэх талаар анхаарч, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллажээ. Үүний үр дүнд 52 хүнд холбогдох 23 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлжээ. Үүнд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон 119 иргэнийг 232 удаагийн үйлдлээр залилж их хэмжээний хохирол учруулсан 6 хэрэг, 286 иргэний орон байранд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлсан 7 хэрэг, хүнийг онц харгис хэргийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алсан, мөн хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн тус тус 3 хэрэг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлэн, доромжилж, тамлан зовоон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход хүргэсэн болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн амь насыг хохироосон гэмт хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Энэ талаар тус дүүргийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор П.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

Arslan.mnБаянзүрх дүүргийн хэмжээнд залилах төрлийн гэмт хэрэг их гарсан байна. Ямар төрлийн залилангийн хэрэг түгээмэл үйлдэгдэж байна вэ?  

Сүүлийн үед дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд залилангийн гэмт хэрэг буурахгүй байна. Ялангуяа удаан хугацаанд үргэлжилсэн үйлдлээр иргэдийг залилах гэмт хэргүүд их гарсан. Дүүргийн прокурорын газраас эдгээр хэргүүдийг энэ оны эхний хоёрд багтаан шуурхай шийдвэрлэж дуусгах арга хэмжээ авч ажиллаа.  Тухайлбал, 2017 оноос 2019 оны хугацаанд Япон улсын хөнгөлөлттэй зээлд хамруулна, Хотын захиргаанаас ядуу өрхөд болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд олгох орон сууцанд хамруулж өгнө, банкнаас зээл гаргуулж өгнө, барилга барих газар олж өгнө гэх зэргээр 107 иргэнийг залилсан хэрэг гарсныг тус дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн.

Мөн 2019 онд садар самуун агуулга бүхий бичлэг зарна, дүрстэй дуудлага хийнэ гэж 32 иргэнийг залилсан, 2016-2017 онд согтууруулах ундааны зүйл худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно гэж 14 удаагийн үйлдлээр дэлгүүрийн түрээслэгч нарыг бүлэглэн залилсан, 2018-2019 онд БНСУ-ын виз гаргана, 2016-2018 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харъяа 461 дүгээр ангид ажилд оруулж өгнө, шүүхийн шийдвэрээр хураагдсан байрыг авч өгнө гэж 24 удаагийн үйлдэлээр иргэдийг залилсан зэрэг томоохон хэргүүд байсныг шүүхээр шийдвэрлүүлээ.  

Хулгайлах гэмт хэргийн хэргийн шийдвэрлэлт ямар түвшинд байна вэ?

Хулгайлах гэмт хэргийн гаралт мөн буурахгүй байна. Олон холбогдогчтой, удаагийн дараагийн үргэлжилсэн үйлдэлтэй, шалгахад цаг хугацаа их шаардсан нэлээдгүй хэргүүд байсан. Эдгээр хулгайн гэмт хэргүүдийг мөн шүүхээр шийдвэрүүлсэн. Үүнд:

- 2012-2019 онд нийт 226 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан 15 хүнд холбогдох хэрэг,

- 2014-2019 онд бүлэглэн 27 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэж болон хулгайлан авч нийт 25 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг,  

- 2015-2019 онд бүлэглэн 11 удаагийн үйлдлээр иргэдийн орон байранд нэвтрэн эд хөрөнгийн хулгайлах, дээрэмдэх, эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан хэрэг,

- 2014-2016 онд иргэдийн эд хөрөнгийг дээрэмдэн, 12 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч 35 сая төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан, бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан,

- 2015-2019 онд 15 удаагийн үйлдлээр, иргэдийн гэрээс 34 сая төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан зэрэг хэргүүд байна.

Дүүргийн прокурорын газраас зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2012 оноос хойш удаа дараа бусдын эд хөрөнгийг хулгайлсан, дээрэмдсэн нийт 291 удаагийн үйлдэлтэй 30 хүнд холбогдох 7 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Шүүхээс 28 хүнд нь 1 жил 6 сараас 8 жил 10 сар хүртэлх хугацааны хорих ял оногдуулсан байна.

Хүнийг алах хэд хэдэн ноцтой хэргүүдийг ч шүүхээр шийдвэрлүүлсэн гэж байна. Ямар ямар хэргүүд байна вэ?

Хүнийг онц харгис хэргийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алсан дараахь хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Үүнд:

 - 2019 онд үйлдэгдсэн насанд хүрээгүй, биеэ хамгаалж чадахгүй иргэнийг зодож, онц харгис хэрцгийгээр алсан А.М-д холбогдох хэрэг,

- 2016 онд уурын зууханд галчаар ажиллаж байсан хүнийг зодож санаатайгаар алсан Б.А, Н.В нарт холбогдох хэрэг,

- 2018 оны 12 сард, 2019 оны 1 сард  хоёр хүний амь насыг санаатайгаар алсан, иргэдийн оффис, зоорь агуулахад хууль бусаар нэвтрэн их хэмжээний хохирол учруулсан Б.А-д холбогдох хэрэг,

- 2019 оны 10 дугаар сард эхнэрээ зодож, онц харгис хэрцгийгээр амь насыг хөнөөсөн Ж.Ч-д холбогдох хэрэг,

- 2014-2018 онд эхнэрээ эрхшээлдээ байлгаж, байнга хүчирхийлсэн, зодож, айлган сүрдүүлж байсны улмаас 2018 оны 4 сард амиа хорлоход хүргэсэн Т.Э-д холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлээд байна.

Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурахгүй байгаа. Хэргийн шийдвэрлэлт удаашралтай явагддаг байдал ажиглагддаг. 2 сарын эрчимжүүлсэн арга хэмжээний хүрээнд хичнээн хэргийг шийдвэрлүүлсэн бэ?

Дүүргийн прокурорын газраас бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргийн шийдвэрлэлтэнд онцгой анхаарч байна. Оны эхний хоёр сарын байдлаар 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн 2 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн.

Эдгээр гэмт хэргүүд нь цахим сүлжээ ашиглан өөрийгөө эмэгтэй хүн гэж итгүүлэн танилцаж, улмаар насанд хүрээгүй, бага насны 2 хүүхдийг хүчиндэн, эд зүйлийг нь дээрэмдсэн үйлдэлтэй ба шүүхээс шүүгдэгчид бүх насаар нь хорих ял оногдуулсан.  

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн захирал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 онд сургуулийн хашаанд тоглож байсан хүүхдийн толгой дээр төмөр унаж амь нас нь хохирсон хэргийг шүүхээр шийдвэрлүүлээд байна.

Дүүргийн прокурорын газраас дээрх төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх талаар цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

Залилах, хулгайлах болон бусад төрлийн онц ноцтой гэмт хэргүүд ихсэж байгаатай холбоотой Баянзүрх дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг үйлдэгдэж байгаа аргаар нь төрөлжүүлэн судалж, хэргийн шийдвэрлэлтэнд анхааран ажиллахын зэрэгцээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авч ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614568
0 эможи

Зочин
2020-03-09 18:32
болд
2020-03-09 17:21
дүрэмт хувцас гэдэг хэн нэгэн хүний үзэмжээр шийддэг асуудал биш байх. энэ хүн ямар цолтой юм бол доо . ядаж хоёр таван хошууны хооронд тогтоосон хэмжээ, зай байдаг шиг санагдах юм. эсвэл цэргийн дүрэмт хувцас биш бол хэв загварыг нь өөрчилмөөр юм. ер нь хараад байхад цэргийн биш мөртлөө цэргийн эрээн хувцасаар , бүр цол зүүж гангарах асуудал цөөнгүй байгааг зхек анхааралдаа авах цаг болсон байх, цэргийн зөвлөх гэж баймаар юм
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up