Гарал үүслийн гэрчилгээнд заагдсан хэмжээнээс хэтрүүлэн тээвэрлэсэн зөрчил илрүүллээ
Гарал үүслийн гэрчилгээнд заагдсан хэмжээнээс хэтрүүлэн тээвэрлэсэн, модыг аюулгүй тээвэрлэх журам зөрчсөн нөхцөл байдлыг илэрүүллээ.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Экологийн цагдаагийн албанаас хяналт шалгалтаар 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хяналт шалгалтаар ажиллахад,мод ачсан 3 тээврийн хэрэгсэл зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү бэлтгэж тээвэрлэсэн байж болзошгүй зөрчлийг илрүүллээ.
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс мод ачсан машинуудыг саатуулан шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна. Сэлэнгэ аймгийн харьяат иргэн О, Ч нар болон Улаанбаатар хотын иргэн С, орон нутгаас Улаанбаатар хотруу явж байгаа мод ачсан машин нь модыг гарал үүслийн гэрчилгээнд заагдсан хэмжээнээс хэтрүүлэн тээвэрлэсэн, модыг аюулгүй тээвэрлэх журам зөрчсөн нөхцөл байдлууд тогтоогдожээ.
Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба
|