Л.Амармөрөн: Гудамжинд нус, шүлсээ хаясан 6,898 хүнд 76 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан

2020 оны 3 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн агентлагуудын дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр COVID-19 халдвартай холбоотой гарсан захирамжтай холбоотой зөрчлүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн  "Нийслэлийн цагдаагийн газрын төв байрны алба хаагчид болон харьяа дүүргийн цагдаагийн албан хаагчид өдөр тутамд тасралтгүй хяналт шалгалт зохион байгуулж байна.  

Коронавирусийн захирамжтай холбоотойгоор захирамжуудад хяналт тавьж ажиллахад өнөөдрийн байдлаар 168 ААН захирамж зөрчөөд байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг дэх “АНУ" цахим тоглоомын газар, Баянзүрх дүүрэг дэх "Марина” цахим тоглоомын газар, Баянгол дүүргийн “фокус” цахим тоглоомын газар нь удаа дараа захирамж зөрчсөн. Нийт 77 аж ахуйн нэгж, байгууллага захирамжийг удаа дараа зөрчсөн тул холбогдох байгууллага руу тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг хүргүүлсэн.

Зарим байгууллагууд захирамжийг биелүүлэх талаас нь бус яаж зөрчих вэ гэдэг талаас нь харж байгаа нь харамсалтай.

Мөн олон нийтийн газар нус, шүлсээ хаяхгүй, ил задгай бие засахгүй байх захирамжтай холбоотойгоор 6,898 хүнд 76 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.

Зөрчлүүдийг ангилж үзвэл

  • Нус, шүлсээ хаясан зөрчил 1,100 орчим
  • Ил задгай бие зассан зөрчил 650 орчим байна.

Эдгээр зөрчлийг илрүүлэх ажилчдыг нэмэлтээр гаргаж, ажиллуулах болно" гэв.   

Эх сурвалж:   ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
614547
2 эможи

Зочин
2020-03-09 17:50
Зөв манай залуучууд арай дэндүү бүдүүлэг Охидууд нь тамхи татаж эрчүүд нь архиа ууж шүлсээ хаяж цэрэн дээр нь настангууд нь халтираад хэцүү бдаг юмаа Короно вирус гарсан ч тэр гараагүй ч тэр дэмжиж байна аа
Зочин
2020-03-09 16:18
keyboard_arrow_up