Л.Мөнхтүшиг: Солонгосын ЭСЯ-д 120 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Хүсэлтийг УОК-т хүргүүлсэн

2020 оны 3 сарын 09

Arslan.mn

Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Япон, Солонгост манай иргэд эх орондоо буцах хүсэлтээ гаргаж байна. Солонгосын ЭСЯ-д 120 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Бид хүсэлтийг УОК-т хүргүүлсэн.

3000 гаруй иргэн гуравдугаар сарын сүүлчээр Монголд зорчих билетээ бичүүлжээ. Хятад, Япон, Солонгос, Итали, Иран улсаас зорчигч хүлээн авахгүй. Монгол Улсын иргэн бол 14 хоног өөрийн зардлаар тусгаарлагдах журам мөрдөгдөж байна.

Өнөөдөр тусгаарлах байрны хүрэлцээ хангалтгүй байна. Ирсэн иргэд тусгаарлах байрны журам зөрчих, төлбөрөө төлөхгүй хүндрэл учруулж байгаа. Япон, Солонгосоос ирэх иргэд Москва, Берлиний чиглэлийн нислэгээр ирэх боломжтой, ирээд өөрийн зардлаар 14 хоног тусгаарлагдана гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй.

Солонгост байгаа гэрээт ажилтнууд болон оюутнуудын визийн асуудал дээр ГХЯ ажиллаж байгаа. Оюутнуудын визийг сунгах боломжтой талаар Солонгосын талтай яриад тохиролцчихсон. Энэ жил анх удаа БНСУ-д суралцахаар виз авсан оюутнууд визийн хүчинтэй хугацаандаа явж амжаагүй бол виз мэдүүлгийн төвүүдээр дамжуулаад Улаанбаатар дахь Солонгосын ЭСЯ-нд хандах боломжтой.  Амралтаараа ирсэн байгаа оюутнууд болон оршин суух хугацаа нь дуусахаас өмнө буцаж очиж чадахгүй байгаа оюутнуудын хувьд сургуульдаа нөхцөл байдлаа хэлээд сургууль нь цаашаа цагаачлалын албанд хандаж визийг нь сунгуулах боломжтой болсон. Оюутнуудын хувьд сандрах, тэвдэх зүйл байхгүй.

Гэрээт ажилтнуудын хувьд мөн адил визийг нь сунгах боломжтой.

"Европын орнуудад 50,000 гаруй Монгол Улсын иргэд оршин сууж байгаа"

Хамгийн түвэгтэй нь 90 хүртэлх хоногийн визээр очсон иргэдийн асуудал байгаа. Үүнийг ч гэсэн бид эхнээс нь шийдээд явж байгаа. Нислэгийг сэргээх хугацааг хойшлуулсан учраас бид ахиад Солонгосын талтай яриа хэлэлцээ хийх шаардлага үүсэж байна.

Европын орнуудад 50,000 гаруй Монгол Улсын иргэд оршин сууж байгаа. Тэдгээр иргэдийн асуудалд бүх  ЭСЯ, Консулын газрынхан анхаарлаа хандуулан ажилласаар байна. Ялангуяа Европ хил хязгааргүй. Шенгений бүсийн орнууд хоорондоо чөлөөтэй зорчдог учраас тэнд байгаа иргэд маань нөхцөл байдал хүндэрч байгааг ойлгох хэрэгтэй. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
4
angry an post
614543
4 эможи

Зочин
2020-03-10 10:56
Буцмаар л байна шүү
Зочин
2020-03-09 16:17
Зочин
2020-03-09 13:28
14хоног тусгаарлах зардлыг эхлээд төлүүл. Тэгээд онгоцонд оруул.
keyboard_arrow_up