Салхитын ордтой холбогдсон шүүгч нарыг өнөөдөр шүүнэ
“Салхитын мөнгөний орд”-ын гэх тодотголтой, уг ордын тусгай зөвшөөрлийн маргааныг хэлэлцэхдээ хэргийн оролцогчдоос хахууль авсан гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.03.09/ 09:00 цагт эхлэх гэж байна.
Салхитын ордоос авлигал авсан хэрэгт холбогдсон зургаан шүүгч бол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг нар юм.
Шүүгчид Салхитын ордын хэргийг Ш.Мөнгөншагайн талд шийдвэрлэхдээ тус бүртээ 10-150 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.