ХХААХҮЯ-ны харьяа сангуудад учирсан хохирлыг “Гацуурт”-аас нэхэмжлэхээр болжээ

2020 оны 3 сарын 09

Arslan.mn

“Гацуурт” компани ХХААХҮЯ-ны харьяа сангуудаас хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авсныг буцаан төлүүлэх ажлыг эрчимжүүлэх тушаалыг салбарынх нь сайд гаргаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. Тус компанийнхан гурил үйлдвэрлэгч “Хангай миллс” ХХК-д буудай нийлүүлээгүй хэрнээ ТЭДС-гаас их хэмжээний урамшуулал авч, залилан мэхэлсэн гэх хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байгаад прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон юм. Дээрх хоёр компанийн хооронд нийлүүлсэн, нийлүүлээгүй гэсэн, 25 мянга шахам тонн буудайн маргаан бий бөгөөд урамшуулалд хоёр тэрбум гаруй төгрөг ТЭДС-гаас авсан хэмээн шинжээчид дүгнэсэн байдаг. “Гацуурт” компанийн харьяа аж ахуйн нэгжүүдээрээ дамжуулан дээрх сангаас урамшуулал авсан нь шалгалтаар илэрхий болсон юм.

Түүнчлэн ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах сангаас “Махны цэвэр үүлдийн үхэр импортолж үржлийн аж ахуй эрхлэх” төсөл сонгон шалгаруулахад “Гацуурт” компани шалгарч, зургаан жилд багтаан стандартын шаардлага хангасан үржлийн өсвөр хээлтэгч үхэр уг санд төвлөрүүлэхээр болсон. Мөн “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд мах, сүүний чиглэлийн үхэр нийлүүлэхээр хоёр тэрбум төгрөгийн зээл авсан ч гэрээгээ зөрчсөн, хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн зэргийг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрынхан шалгаж тогтоосон билээ. Тиймээс ХХААХҮ-ийн сайд тушаал гаргаж, “Гацуурт” компанийн удирдлагаас тусгай сангуудад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх болж, УЕПГ-ын Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албанд хандах аж.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614530
0 эможи

иргэн
2020-03-09 13:45
Чинбат ч бусдын хоолыг булааж идэхдээ гаршсан нэгэндээ. Хэзээ энэ нөхрийн бузар булай нь илчлэгдэж шудрага ёс ялах бол
чинбат жирийн иргэдийг боломжийг луйвардсан
2020-03-09 12:35
нүгэлт хар луйварчин
Зочин
2020-03-09 11:06
Энэ ЧИНБАТ ГЭГЧ БАС МАН-ЫН НЭГ ЛУЙВАРЧИН
ХУЛХИ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЧИНБАТ
2020-03-09 09:42
Бадамжунай найзтайгаа ХАА яамны төрийн сангуудыг цөлмөж, УБ-н газрыг заралцаж, алт ухаж баяжсан хулхи гар Чинбта. Ямар ацны хөдөлмөрийн баатар байхав энэ атигар хар
keyboard_arrow_up