Д.Сарангэрэл: Дулааны улиралд Коронавирус алга болно гэж найдах хэрэггүй
Улсын Онцгой комиссоос Монгол Улс-БНСУ, Монгол Улс-Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг зогсоосон хугацааг гуравдугаар сарын 28 хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “Дэлхий дахинд шинэ коронавирусний халдвараар 106 мянган хүн халдвар авч, 3600 гаруй хүн нас бараад байна. ДЭМБ-аас нэг ч улс орон коронавирусний халдвар манайд гарахгүй гэж бодож болохгүй. Ингэж бодвол ноцтой алдаа болно гэдэг зөвлөмж өгсөн. Энэ хүрээнд Онцгой комиссоос холбогдох шийдвэрүүд гаргаад байна. Бид ОХУ-аас туршлага судалж байна. Мөн халдварын үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлэхэд анхаарч байна. Өнөөдөр иргэдийг тусгаарлах журмыг баталлаа. Мөн оношлуурыг БНСУ, БНХАУ, Японоос татахаар ярилцаж байна” хэмээн мэдээлэл өглөө.