Олимпын наадам цуцлагдвал Япон хэдий хэмжээний хохирол амсахыг хэлжээ
“Токио-2020” зуны олимпын наадам цуцлагдвал Японы эдийн засаг 7.8 их наяд иен буюу 74.2 тэрбум ам.долларыг алдаж болзошгүй байна хэмээн “Kyodo” агентлаг мэдээлсэн байна.
Японы “Nikko Securities” санхүүгийн компанийн мэдэгдсэнээр, коронавирусний халдварын тархалтын улмаас олимпын наадмыг цуцлах нь Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1.4 хувиар бууруулах аж. Үүний зэрэгцээ 2020 онд Япон компаниудын орлого 24.4 хувиар буурна гэж үзэж байна. Ирэх 7 дугаар сар гэхэд коронавирусний халдварын тархалт бүрэн зогсож чадахгүй бол олимпын наадам цуцлагдана гэдэгт “Nikko Securities” компани итгэлтэй байгаа аж. Өнгөрсөн онд Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 5.15 их наяд ам.доллар орчимд хүрчээ.
Одоогоор Япон улсад коронавирусээр халдварласан хүний тоо 1 мянга даваад байгаа юм. Халдварын улмаас 12 хүн нас баржээ.
Эх сурвалж: montsame.mn
|