Маргааш нөөцийн мах худалдаанд гарна

2020 оны 3 сарын 08

нөөцийн мах-н зурган илэрц

Даваа гаригаас /2020.3.9/ эхлэн нийслэлийн зургаан дүүргийн 279 цэгт нөөцийн махыг худалдаалж эхэлнэ.

Засгийн газраас 2020 онд 20 мянган тонн мах нөөцлөх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 13 мянга 200 тонн махыг нөөцлөөд байгаа аж. Хөгжлийн банк зээлийн асуудлыг шийдвэрлэвэл нөөцийн мах бэлтгэх 15 аж ахуйн нэгж нь үргэлжлүүлэн мах нөөцлөх ажээ. Энэ жилийн хувьд нөөцийн махыг нийслэлийн зургаан дүүргийн 279 үнсний дэлгүүрээр худалдаалах бөгөөд үнийн хувьд нэг килограммыг нь 7700-6200 төгрөгөөр худалдаалах юм.  Тухайлбал,

  • Үхрийн мах- 7700 төгрөг
  • Хонины мах- 6700 төгрөг
  • Ямааны мах- 6200 төгрөг
Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614516
0 эможи

keyboard_arrow_up