Амтат үхрийн махан Рагу хийх жор

2020 оны 3 сарын 07

Амралтынхаа өдрөөр хайртай дотны хүмүүстээ ямар хоол хийж өгөхөө мэдэхгүй сууж байна уу? Тэгвэл уншигч эзэгтэй нартаа зориулж гайхалтай амттай үхрийн махан Рагу хийх жор хийх жорыг хүргэж байна.

Амтат үхрийн махан Рагу хийх жор

Орц:  Үрхийн мах: 300 гр
Цагаан сонгино - 200 гр
Үхрийн яс: Шөл гаргах хэмжээнд
Шар лууван - 200 гр
Манжин - 130 гр
Төмс - 70 гр
Улаан Лоолийн нухаш - 10 гр
Хуурай гурил
Давс - хүссэн хэмжээгээр
Ургамлын тос
Хийх дараалал:
Эхлээд үхрийн ясаа буцалган шөл гаргана. Үхрийн махаа том ширхэгтэйгээр зүсч бэлтгэнэ. Дараа нь хоолны саваа тосолж халаагаад дээр нь үхрийн махаа давсаар амтлан шарна. Шарсан махан дээрээ үхрийн ясны шөлөө нэмээд зөөлөн галаар 30 гаруй минут, жигнэнэ. Жигнэх явцдаа сонгино, шар лууван, манжин зэргээ хуурч шөлөндөө хийгээрэй. Эцэст нь болохоос5 минутын өмнө лоолийн нухаш нэмнэ.

Ингэх зуур гурил зуурч гоймон бэлтгэх хэрэгтэй. Хийхдээ энгийн гурил зуурах аргаар бэлтгэх бөгөөд гурилаа элдэж хэрчихдээ харин аль болох бүдүүн ширхэгтэйгээр хэрчинэ. Бэлэн болсон гурилаа өөр саванд хийж чанаад Рагугаа гаргахын өмнө нийлүүлж холино.

Хачирны хувьд шарсан төмс хамгийн тохиромжтой. Төмсөө урт боловч нимгэнээр зүсч бэлдээд борлотол нь шарахад л хангалттай.

Ингээд таны амтат үхрийн махан Рагу бэлэн боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
614504
5 эможи

irgen
2020-03-07 17:03
zohiomol , ragu chin iim baidaggui
зочин
2020-03-07 16:23
Рагуг ,цагаан будаагаар ,хийдэг ,байсансан.
keyboard_arrow_up