Д.Нямхүү: Берлинээс ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ
2020 оны 3 сарын 07
ХӨСҮТ өнгөрсөн хугацаанд нийт 259 сэжигтэй тохиолдолд оношилгоо хийгээд байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 6-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д гурван тохиолдол тусгаарлагдсан. Тэдгээр иргэдээс коронавирус илрээгүй. Өчигдөр өглөө онгоцоор ирсэн хүмүүсээс коронавирус илэрсэн мэтээр ташаа мэдээлэл гаргаж, эмнэлгийн ажилтнууд, яамныхан, Засгийн газар гээд төрийн албан хаагчдын ажилд садаа боллоо. Өглөө ирсэн учраас ирсэн даруйд шинжилгээ хийгээд 24 цагийн дараа хариу нь гарсныг мэдээлж байна.
Өчигдөр ХӨСҮТ-д хоёр, Багабаянгийн амралтын газарт 12, Дархан-Уул гурав, Дорноговьд долоо, Өмнөговьд нэг нийт 25 хүнийг ажиглалтад аваад хянаж байгаа гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
614500
2 эможи
Зочин
2020-03-07 14:27
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс