Зайсангийн гүүр-Маршалын гүүрийг холбосон дугуйн замтай болно

2020 оны 3 сарын 07

Arslan.mn

Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар  хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн замыг энэ жил ашиглалтад оруулна.  Одоогийн байдлаар дугуйн замын далан барих ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Явган хүний зам, дугуйн зам гээд нийт гурван метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг  олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийгдэхээр төлөвлөгдөж байгаа аж.  Дугуйн замыг ирэх тавдугаар сард ашиглалтад оруулахыг Хотын дарга С.Амарсайхан холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Эх сурвалж: news.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614494
0 эможи

keyboard_arrow_up