“Хорт зуршил-Эрүүл бие” арга хэмжээний нээлтийн ажиллагааг цахимаар зохион байгуулав
2020 оны 3 сарын 06
Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын баталсан “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж байгаа “Хорт зуршил-Эрүүл бие” сэдэвт арга хэмжээний нээлтийн ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дотоодын цэргийн анги байгууллагын хэмжээнд цахимаар зохион байгуулав.
“Хорт зуршил-Эрүүл бие” сэдэвт арга хэмжээний зорилго, ач холбогдол, хүрэх үр дүнгийн талаар танилцуулж, Тээврийн цагдаагийн албанаас гаргасан дэвтэр, дарцгийг Дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд аялуулах хуваарийг танилцуулан, тус дэвтэр, дарцгийг 05 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хурандаа Д.Энхбадрахад гардуулан өгөв.
Эх сурвалж: Дотоодын цэргийн штаб
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614477
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс