Сэтгэлийн үг: Амжилт хүсье Үхань
Эзэн хичээвэл заяа хичээнэ хэмээх Монгол хэлц үг байдаг. Энэ үгийг тодотгон гэрэлтэх Үхань хотын иргэд аюулаас айх биш харин ч түүний эсрэг бүх нийтээрээ тэмцэж чадсан учраас өнөөдөр хэдэн зуугаараа эдгэрсээр л. Тэд гэр бүл, хайртай хүмүүстэйгээ эрүүл энх уулзаж нэг нэгэндээ талархан байгаа нь ямар агуу баяр баясал болохыг дэлхий нийтээрээ харж бахархаж байна. Бид хэдийгээр өөр өөр улс орны хүмүүс ч гэлээ ДЭЛХИЙ хэмээх нэг л гэртэй. Хэрэв тэр гэрт хэн нэгэн минь өвдвөл бид бүгдээрээ түүний төлөө санаа тавих болно. Учир нь бид хамтдаа эрүүл энх байж ирээдүйн гэрэл гэгээтэй амьдралыг бий болгоно шүү дээ.
Тиймээс БНХАУ болон бусад улс орны иргэддээ эв нэгдэл, эрүүл энхийг бэлгэдэн сэтгэлийн их урам зориг өгч амжилт хүсэж байна.
Бид таван тивтэй эх дэлхийнхээ нэг хэсэг билээ.
Хамтдаа эрүүл энхийн төлөө нэгдэж урагшаа тэмүүлцгээе.
Өвөр Монголын Тариалангийн их сургуулийн гадаад оюутан Ж.ХАЖИДСҮРЭН
Эх сурвалж: solongonews.mn
ӨМӨЗО Хүбэй мужийн Жинмэнь хотод тусламж үзүүллээ
02-р сарын 28-ны өдөр Хүбэй мужийн Жинмэнь хотод ӨМӨЗО-ы эмнэлгийн болон амьжиргааны хэрэгсэл хандивлах ёслол боллоо.
Хандивын эмчилгээний хэрэгсэлд 1.5 сая юанийн өртөг бүхий хөдөлгөөнт эмчилгээний өрөөний хяналтын систем, 10000 багц ариутгасан эрүүл мэндийн хамгаалалтын хувцас, 10000 ширхэг N95 маск, мэс засалд ашиглаж болох 1000 ширхэг мэс заслын маск, 20000 ширхэг нэг удаагийн маск, 10000 хос нэг удаагийн бээлий, 3600 шил бактерийн эсрэг гар ариутгагч, 3000 нүдний шил, 3000 хос эмнэлгийн гутлын бүрхүүл. Мөн үхрийн мах, хонины мах тус бүр 3 тонн, нийт 6 тонн, тараг, хуурай сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг 100 орчим мянган юанийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хандивлажээ.
Хүбэй мужид “COVID-19” гарснаас хойш ӨМӨЗО-нь 839 эмнэлгийн болон өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилтнуудыг Үхань, Жинмэнь, Сүйжоү руу илгээв. Тэдгээрийн дотроос эмнэлгийн 159 ажилтныг Жинмэньд илгээжээ. Одоогийн байдлаар ӨМӨЗО Хүбэй мужид 40000 маск, 10000 багц хамгаалалтын хувцас, 10000 хос бээлий, 3600 шил гар ариутгагч, 3000 хос нүдний шил, 3000 хос гутлын бүрхүүл, 5 багц хөдөлгөөнт эмчилгээний өрөөний хяналтын систем, 600 тонн үхрийн мах, хонь, гахайн мах, сүүн бүтээгдэхүүн, 114 сая юань, 100 тонн цагаан будаа, 330 тонн төмс, 30 сая юанийн өртөгтэй бусад материал хандивлаад байна.
Эх сурвалж: solongonews.mn
|