Монгол Улсад сэтгүүл зүй үүсч хөгжсөний 107 жилийн ой тохиож байна
2020 оны 3 сарын 06
Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 107 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь байсан юм. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжууд үздэг юм.
Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
614457
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс