Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргажээ

2020 оны 3 сарын 06

Arslan.mn

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2020 оны эхний 2 сарын байдлаар 3523 зөрчил илрүүлснээс 119 иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, шүүхийн шийтгэврээр 118 иргэнийг 7-30 хоногийн хугацаатай баривчилагдсан байна.

Баривчилагдсан иргэдийн 107 буюу 90.6 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 12 буюу 10.1 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 4 буюу 3.3 хувь нь хулгайлах зөрчил тус тус эзэлж байна.

Согтуугаар зөрчил үйлдсэн иргэдийн нийгмийн байдлыг авч үзвэл

  • ажилгүй 45
  • малчин 56
  • төрийн алба хаагч 4
  • хувиараа хөдөлмөр эрхлэгч 13 байна.

Хүйсийн хувьд:

  • эмэгтэй 2
  • эрэгтэй 116

Насны хувьд

  • 85 хувь нь 20-30 насны
  • 33 хувь нь 40-өөс дээш насны иргэд байна.

Тухайлбал, Өчигдөр /2020.03.05/ 22:00 цагийн үед иргэн “М” гэгч эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан байна.

Иймд жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж аюулгүй байдлыг ханган, замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614450
0 эможи

Зочин
2020-03-06 11:10
Согтууруулах ундаа хэрэглэсан жолоочийг доод тал нь нэг саяаас доошгүй төгрөгийн торгууль тавиачээ. Хууль дүрэм биелүлэхгүй бол машиныг хурааж устгалд оруулаачээ. Энэ талын хууль дүрмээ өөрчлөөчээ. Согтуу яргачдын хор нөлөө коронавирусээс илүү хүний аминд хүрч байна ш дээ.анхаарулж байна энтр гэсэн уйлганасан юм ярих хэрэггүй. Хуулиа өөрчил. Согтуу хүн хэзээч машин жолооддоггүй болгож аард түмнийг амар тайван болгоочээ. Яасан танхай улсууд вэ, ямар их мөнгөтэй пээдгэрүүд вэ? Машиныг нь устгалд оруул л даа. Машин нэртэй төмрийн хог хог биш ч байлаа хууль зөрчсөн л бол устгалд оруул лдаа.
keyboard_arrow_up