З.Баянсэлэнгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийгдэхээр боллоо

2020 оны 3 сарын 06

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас З.Баянсэлэнгэ нарт холбогдох Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт / хахууль өгөх/ тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаан 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 9.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. 

Хоёр өдөр үргэлжилсэн шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаагдлаа.

З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаад буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614442
0 эможи

keyboard_arrow_up