Г.Доржзодовыг яллагдагчаар татаж, хилийн хориг тавьжээ

2020 оны 3 сарын 05

Arslan.mn

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг хүлээн авч хэлэлцлээ.

Улмаар прокурор, яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Г.Доржзодовт “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” Ц.Сундуй, А.Ганбаатар нартай уулзахыг хориглох“ таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ гэж Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.

Нийслэлийн прокурорын газраас Г.Доржзодовыг сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614436
0 эможи

П. Баатарчулуун
2020-03-08 17:14
Хэргийг гэрчилсэн хүн нь гэрчээр биш яллагдагчаар татагдлаа даа. хонгилоор орж байгаа биш биз
Пе
2020-03-08 17:11
Баатарчулуун
mgl
2020-03-06 09:24
balai yum bsn gedgiig il gargasan sain hun dee. Tuuh martahgui ene huniig. Bid bugd iim baij muu muuhaidahin garahgui
Xm
2020-03-05 22:59
МЭХТ МЭХЭНДЭЭ ГЭЖ Л ЭНЭ БАЙХ ДАА
Зочин
2020-03-05 21:13
ОРЧИН ЦАГИЙН ДҮЛЗЭН МӨНӨӨСӨӨ МӨН. АЛЬ ч цаг үед ДҮЛЗЭНГҮҮД ижил байх юм аа
Зочин
2020-03-05 21:11
ДҮЛЗЭНГИЙН ХУВЬ ЗАЯА
Иргэн
2020-03-05 20:38
2 өөр нэртэй будлиулдаг бүтэхгүй новш. Цаасан дээр зурсан схемд өөрөө оролцсон 2 хүнийг байхгүй зүйл ангиар яллалсан . Энэ 2 намын дунд хогын юм хийгээд АНаас мөнгө аваад солиороод яваа балайг яллах хэрэгтэй.
d
2020-03-05 20:31
Harrah tsarainii hugiin gar bna
keyboard_arrow_up