ӨМӨЗО-оос Монгол Улсын иргэнээ шилжүүлэн авч, ажиглалтад оруулжээ
2020 оны 3 сарын 05
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Дөрвөд хошууны Улаанхуагийн нутагт хууль бусаар оршин сууж байсан Монгол Улсын иргэн Г-г БНХАУ-аас албадан гаргуулах хүсэлтийг Гадаад харилцааны шугамаар ирүүлжээ.
Хүсэлтийн дагуу хоёр улсын хил хамгаалах байгууллагууд хэлэлцэн энэ сарын 5-н буюу өнөөдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байна.
Тухайн иргэнийг хил нэвтрүүлэх үед Мэргэжлийн хяналтын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ажиллан биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн мэдүүлэх хуудсаар мэдүүлэг авч тандалт хийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт ажиглалтад шилжүүлжээ.
Эх сурвалж: МХЕГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
614432
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс