ТУУШИН КОМПАНИ ЭМЯ-НД 30 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

2020 оны 3 сарын 05

Дэлхий дахинд өргөн хүрээнд тархаж байгаа шинэ коронавирусын (Covid-19) халдвараас Монгол Улсын иргэн бүрийг хамгаалахын төлөө улс даяар урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ЭМЯ, ХӨСҮТ-ийн нийт эмч, сувилагч, албан хаагч нарт Туушин компаний хамт олон талархал илэрхийлж, гучин сая төгрөгийн мөнгөн хандив өргөлөө.
Энэхүү аюулт өвчнөөс хамтдаа урьдчилан сэргийлэх, даван гарахад шаардлагатай эмнэлэгийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн хэрэглэл, бүтээгдэхүүнийг хамгийн хямд өртөгөөр тээвэрлэн авчирч хамтран ажиллахад бэлэн байгаа тухайгаа тус хандив өргөх үеэрээ  Туушин компани Дэд захирал Ж.Монголжингоо онцлон мэдэгдлээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614430
0 эможи

keyboard_arrow_up