Машиныхаа дугуйг засаж байсан жолоочийг мөргөж амийг нь бүрэлгэжээ

2020 оны 3 сарын 05

Arslan.mn

2020.03.04-ний өдөр ТЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 153 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 96-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас хоёр хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Мөргөлдөх хэлбэрээр-1
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-1 тус тус хөдөлгөөнд оролцжээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэгдсэн байна.

  • 2020.03.04-ны өдрийн 11:30 цагийн орчимд СБД-ийн 1 дүгээр хороо Нарны замд байрлах авто угаалгын газрын угаагч С нь үйлчлүүлэгчийн Landcruiser 100 маркийн автомашиныг гаргах үедээ Hyundai elentra маркийн З жолоочтой автомашин, lexus-570 маркийн Б жолоочтой автомашин, Nissan sunny маркийн  Г жолоочтой автомашинуудыг тус тус мөргөж, зам тээврийн осол гаргасан.
  • 2020.03.05-ны шөнийн 00 цаг 05 минутын орчимд Өмнөговь аймгийн Цагаан-Овоо сумын Замын шанд 1 дүгээр багийн нутаг “Өнчин зооны энгэр” гэх газар Улаанбаатар чиглэлийн авто замд  Toyota allion  маркийн П жолоочтой автомашины жолооч зам дээр түр зогсолт хийж машиныхаа дугуйг засаж байсан Mitsubishi Airtrek маркийн автомашины Ц жолоочтой автомашиныг мөргөж, жолооч 49 настай, эрэгтэй Ц-гийн амь насыг хохироосон хэргийг шалгаж байна.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүллээ.

Эх сурвалж: ТЦА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
614425
3 эможи

ТЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up