ИНЕГ-ын удирдлагын хариуцлагагүй үйлдлүүдэд хэн ч арга хэмжээ авч ЧАДСАНГҮЙ

2020 оны 3 сарын 05

Arslan.mn

Далайд гарцгүй манай оронд агаарын тээврийн салбар чухал ач холбогдолтой. Гэвч тус салбарын бодлого, үйл ажиллагаа доголдох, нислэгийн аюулгүй байдлын зөрчил гарах явдал цөөнгүй, тус салбарыг удирдаж буй эрх мэдэлтнүүд нь караокед тамхи татаж, шаардлага тавьсан ажилтны эрүүл мэндэд хохирол учруулсан, хүүхдүүдээ төрийн зардлаар гадаадад сургасан, УИХ-ын гишүүнд агсам тавьсан зэрэг мэдээлэл үе үе цацагддаг ч хариуцлага тооцсон нь бараг л үгүй. Тэгсхийгээд дарагддаг билээ. Цусаар бичигдсэн дүрэмтэй, цэргийн дэглэмтэй хэмээн ярьж бичдэг нисэхийн салбарт хариуцлага алдагдвал олон хүний амь хохирох аюултай. Гэвч цөөнгүй зөрчил, дутагдал гарч, Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанаас зөвлөмж хүргүүлдэг ч биелсэн нь цөөн гэх юм билээ. Тухайлбал, тус албанаас ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд хандаж илгээсэн албан тоотод “Аюулгүй ажиллагааны зөвлөмжийн хэрэгжилтийн талаар танайхаас ирүүлсэн албан бичиг баримтыг үндэслэн дүгнэж үзэхэд хэрэгжсэн тав, хэрэгжих шатандаа байгаа буюу хэрэгжээгүй 18, хэрэгжүүлэх шаардлагагүй болсон хоёр зөвлөмж байна. Бүрэн хэрэгжээгүй аюулгүй ажиллагааны зөвлөмжүүдийн 50 хувь нь 4-10 жилийн хугацаа өнгөрсөн, биелэлт удаашралтай байна. Нислэг техникийн осол, зөрчил болон аюулгүй ажиллагааны зөвлөмжийн хэрэгжилтийн бодит байдал, удирдах түвшинд буй хандлагаас үзэхэд нислэгийн аюулгүй байдлын эрсдэл өндөр байна” хэмээжээ.

Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба нь хэн нэгнийг буруутгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаггүй, Монгол Улсын нэгдэн орсон Чикагогийн конвенцын хавсралт 13, документ 9756, Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн есдүгээр бүлгийн дагуу иргэний агаарын хөлөг, түүнтэй холбогдсон осол, зөрчлийг шинжлэн шалгах, ангилах, бүртгэх үйл ажиллагааг явуулдаг. Шинжлэн шалгах ажиллагаа нь осол, зөрчил давтагдан гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой бүтэц юм. Тус алба ажлаа Зам, тээврийн хөгжлийн сайдад тайлагнадаг аж.

“АН-2”-ЫН ОСЛЫН НОТЛОХ БАРИМТЫГ УСТГАХ ШАЛТГААН ЮУ БАЙВ

Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанаас ИНЕГ-ын даргад хаягласан албан тоотод “Аюулгүй ажиллагааны зөвлөмжийг хэрэгжүүлээгүйгээс хүний амь, эд хөрөнгөд учирч болох эрсдэлийг санаатай, эсхүл албан тушаалдаа хайхрамжгүй хандаж байгаа нь хуулийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Тайлан зөвлөмжийг үндэслэн нислэгийн аюулгүй ажиллагааны эрсдэлийг тооцон судалж, иргэний нисэхийн салбарт нислэг, техникийн осол, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг давтан гаргуулахгүй байх нь ИНЕГ-т хуулиар оноосон үүрэг гэж бид үзэж байна” гэжээ. Л.Бямбасүрэн тэргүүтэй ИНЕГ-ын одоогийн удирдлагын албан үүрэг гүйцэтгэж байгаа үе буюу 2016 оны есдүгээр сараас 2019 оныг дуусталх хугацаанд иргэний нисэхийн салбарт ноцтой зөрчлүүд удаа дараа гарсан, давтагдсаар байжээ. Харамсалтай нь, хариуцлага хүлээсэн албан тушаалтан алга. 2016 оны есдүгээр сараас хойш 2019 оныг дуусталх хугацаанд хэд хэдэн ноцтой зөрчил гарсныг тэр бүр олон нийт мэдээгүй өнгөрсөн. Хүний амь эрсэдсэн онгоцны осол гараагүй учраас ИНЕГ-ын албан тушаалтнууд дарагдуулаад өнгөрсөн байхыг үгүйсгэхгүй. Бидэнд олдсон мэдээллээр нислэгийн үед агаарын хөлгийн хөдөлгүүр унтарсан тохиолдол гурван ч удаа гарчээ. Үүнийг жирийн иргэд тэр бүр мэдээгүй. Авиа компаниуд ч, ИНЕГ-ынхан ч нууцлаад өнгөрсөн бололтой. 2018 оны наймдугаар сарын 18-нд “Фоккер-50” загварын агаарын хөлөг Өмнөговийн “Овоот” нисэх буудлаас зорчигчдоо суулган Улаанбаатарыг зорьж, агаарт гарсан үедээ баруун хөдөлгүүрээ унтраасан аж. Тухайн хөдөлгүүрийнх нь нэг үзүүлэлт унаснаас нисгэгчид нь агаарт ийм арга хэмжээ авчээ. Буцаагаад хөдөлгүүрээ асаах оролдлого хийсэн ч амжилтгүй болсон тул дээрх буудалд эргэж буусан байна. Тэгэхэд нисэх багийн тав, нийслэлийг зорьсон 14 зорчигч онгоцонд байжээ.

Өөр ноцтой зөрчлүүд олон удаа давтагдсан аж. Хүний амь эрсдэх дөхсөн осол нэг удаа, агаарын хөлгүүдийн ойртолттой холбоотой зөрчил гурав, хөлгийн дугуйны түгжээг авалгүй хөөрсөн тохиолдол, хойд тулгуураараа газар хүрсэн, дугуйны резин хэсэг салж унасан явдал тус бүр хоёр, агаарын хөлөг шувуутай 43 удаа мөргөлдсөн, олон улсын нислэгт агаарын зайн зөрчил хоёр гарсан байна. Хамгийн олон удаа давтагдсан нь нислэгт бэлэн гэх агаарын хөлгүүд техникийн шалтгаанаар буцсан тохиолдол 76 удаа гарчээ. Түүнчлэн 2018 оны тавдугаар 26-ны шөнө “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хориотой бүс рүү автомашинтай залуус дайрч орон нэгийнх нь амь үрэгдэж, нэг нь хөөрөх, буух зурвас дээр явган таваргасан ноцтой үйлдэл гарсныг мөн л нууцлаад өнгөрсөн. Цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийж дуусгаад явах гэж байхад харуул хамгаалалтын албаныхан нь мэдсэн гэх ам дамжсан яриа нисэхийнхний дунд бий.

Хамгийн ноцтой нь “Чингис хаан” нисэх буудлаас хөөрөх гэж байхдаа осолдсон “АН-2”-ын зарим нотлох баримтыг устгасан зөрчил гарсан байгаа юм. ОХУ-ын “АН-2” онгоцны шинэчилсэн загвар ТВС-2МС “төмөр шувуу” 2017 оны зургадугаар сарын 2-нд Сэлэнгэ аймаг руу туршилтын нислэг хийх гэж байхдаа тус нисэх буудлын хөөрөх, буух зурвас дээр осолдсон билээ. Уг ослыг шинжлэн шалгах үйл ажиллагаанд саад учруулж, нотлох баримт устгасан ноцтой зөрчил гарч байсныг Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанаас ИНЕГ-ын удирдлагад сануулсан байх юм. Үүнээс үзэхэд, дээрх албаныхны өгсөн зөвлөмж, анхааруулгыг үл ойшоодог, хэрэгсэж үздэггүй мэт.

ИНЕГ-ЫН ДАРГЫН ХОЛБОГДСОН АЛБАН ТУШААЛЫН ХЭРГҮҮДИЙГ ХЭЗЭЭ ШИЙДВЭРЛЭХ ВЭ

Иргэний нисэхийн салбарт бодлого алдагдаж, осол, зөрчил гарч байгааг мэргэжлийн хүмүүс, ахмадууд нь мэргэшсэн бус гэж болохуйц хүнээр удирдуулж буйтай холбон ярьдаг. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнтэй холбоотой гомдол, мэдээллийг хууль сахиулах байгууллага төдийгүй УИХ-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Зам, тээврийн хөгжлийн болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын сонорт иргэний нисэхийн салбарын төрийн бус байгууллагуудаас удаа дараа хүргэсэн ч шийдвэрлэсэн нь үгүй. “Магадгүй Л.Бямбасүрэнгийн “Ерөнхий сайдтай би нэг анги, найз. У.Хүрэлсүх байхад надаар оролдоод үр дүнд хүрэхгүй” гэж ярьж явдаг нь нөлөөлдөг байх” гэсэн явган яриа иргэний нисэхийн салбарынхны дунд байдаг юм билээ. Нисэхийн салбарынхны дунд буй яриагаар бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Л.Бямбасүрэн нар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нэг ангийнхан гэх.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд холбогдох нэг бус үйлдлийг АТГ-т шалгаж байгаа юм билээ. Түүний нэг нь “Гүрэн” гэх дээд сургуулийн удирдлагатай хамтарч хөрөнгө завшсан үйлдэл. Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 10-нд А/295 тоот тушаал гаргаж “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат бүхий сургалтуудыг англи, монгол хэлээр зохион байгуулах” тендерийн үнэлгээний хороо байгуулсан байдаг. Тус хороо нь хууль, журмаа зөрчин “Гүрэн” дээд сургуулийг тендерийн ялагчаар тодруулж, 640 сая төгрөг шилжүүлсэн юм. Үнэлгээний хорооны дарга нь тус сургуулийн захирал Д.Дэмбэрэлдоржтой хуйвалдан “Цахим” дээд сургуулийг тендерт оролцсон хэмээн хуурамч баримт үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон гэдэг. Мөн 2017 оны наймдугаар сарын 1-нд ИНЕГ/УЗ/ТББ/Ү-18/17 дугаартай сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж 596 сая төгрөг завшсан болохыг “Баян сагсай аудит” ХХК-ийн гаргасан аудитын дүгнэлтээр тогтоосон бөгөөд эдгээр үйлдэлд нь Л.Бямбасүрэнд холбогдуулж Эрүүгийн хуулийн 17.4-2.1, 18.6-2.3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 180200021 дугаар хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ.

Дээрх хэргээс гадна зарим удирдах албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил, садан төрлийн хүмүүсээ ажилд томилж, хууль бус үйлдлүүдээ хаацайлдаг, гэр бүлийнхнээ дагуулан гадаадад албан томилолтоор явдаг зэрэг олон гомдлыг иргэд, байгууллагаас АТГ-т хүргүүлсэн ч шийдэгдээгүй байгаа аж. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буйгаа гомдол гаргагчдад АТГ-аас нэг бус удаа мэдэгдсэн ч эцсийн үр дүн гарахгүй байгаа нь олон нийтэд хардлага төрүүлж буй юм. Зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хаасан нь ч АТГ-ынхныг хардах нэг шалтгаан болж буй гэсэн. Бидэнд олдсон мэдээллээр ИНЕГ-ынхны хууль бус үйлдлүүд үүгээр дуусахгүй. Хэд хэдэн тоног төхөөрөмжийн сонгон шалгаруулалтыг хууль зөрчин явуулж, мөнгө угаасан байж болзошгүй үйлдэл гаргасан юм билээ.

Уг нь өнгөрсөн оны эхний өдрөөс дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн долдугаар зүйлд “төрийн албан хаагч хууль дээдлэх, мэргэшсэн, тогтвортой байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” ёстойг хуульчилсан. Харамсалтай нь, ИНЕГ-ын удирдлага хуулиа дээдэлж, ашиг, сонирхлын зөрчлөөс ангид байж чадаж буй, эсэх нь дээр дурдсан жишээ баримтаас харагдах биз ээ.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫН БОДЛОГО ГАЖУУДСАН УУ

УИХ-ын 2013 оны хоёрдугаар сарын 7-ны 18 дугаар тогтоолоор Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг баталж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан батлах, тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгаж ажиллахыг Засгийн газарт даалгасан байдаг. Уг бодлогын баримт бичгийн 3.10-т “Монгол Улсын агаарын орон зайн аюулгүй байдал, иргэний агаарын хөлгийн аюулгүй ажиллагааг хангахад иргэний нисэх ба батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөртэй байна”, 3.11 дэх хэсэгт “Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдийн талаар улсын болон иргэний нисэхийн нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээг бий болгоно” гэж тусгасан. Улмаар Засгийн газрын 2014 оны арванхоёрдугаар сарын 28-ны 428 дугаар тогтоолоор Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгахыг Сангийн, Эдийн засгийн хөгжлийн болон Зам, тээврийн сайдад даалгасан байдаг. Гэвч уг төлөвлөгөөнд Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын 3.10, 3.11 дэх заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ, ажил, төслийг тусгаагүй байх юм.

Улсын болон иргэний нисэхийн нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээ байгуулах нь Монгол Улсын эдийн засгийн бодлого, төлөвлөлт, стратегийн ач холбогдолтой дэд бүтцийг хөгжүүлэх үйл ажиллагаа гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Харамсалтай нь, үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр хэн ч, юу ч хийхгүй байгаа нь ямар нэг ашиг сонирхлын зөрчил байна гэж нисэхийн мэргэжлийн боловсон хүчнүүд сэжиглэдэг.

Уг нь шинэ нисэх буудлын нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвд агаарын навигацын үйлчилгээний техник, тоног төхөөрөмж суурилуулахдаа дээрх бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд анхаарах ёстой аж. Ингэснээр агаарын цэргийн анхдагч радиолокацын хяналтын системтэй болох, түүнтэй уялдсан байх шаардлага хангуулснаар улсын болон иргэний нисэхийн нислэгийн хөдөлгөөний мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээг бий болгох юм. Улмаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, батлан хамгаалах эрх ашигт нийцүүлэх боломж бүрдэх билээ. Тиймээс Батлан хамгаалах болон ЗТХЯ-ны эрх бүхий албан тушаалтнуудад энэ чиглэлээр үүрэг өгөх нь зүйд нийцэх биз ээ.

Дээрх бодлогын баримт бичгийн 3.10, 3.11 дэх заалтыг даруй хэрэгжүүлэхгүй бол эрсдэл учирч болзошгүй нь. Учир юу гэвэл, ИНЕГ-т байдаг, нислэгийн мэдээлэл дамжуулах, боловсруулах үүрэгтэй AFTN систем доголдож, ажиллагаагүй болсон гэнэ. Уг систем нь олон улсын болон орон нутгийн нисэх буудлууд хооронд нислэгийн мэдээлэл дамжуулдаг бөгөөд одоогоор ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Бээжин хотын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвтэй холбогдож мэдээллээ солилцдог төхөөрөмж аж. Эл системийн үйл ажиллагаа өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд доголдож эхэлсэн бөгөөд үүнийг засуулахын тулд төхөөрөмжийг нийлүүлэгч “Cop¬perchase” компанид хандахад зөвхөн ажлын хөлсөнд 8634 фунт стерлинг төлөх ёстой, ингэхдээ хэвийн ажиллуулах баталгаа өгч чадахгүй гэжээ. Оронд нь түр ажиллуулах AFTN систем өгөхийн тулд 30 000 гаруй фунт шаардагдана гэдгийг ч илэрхийлсэн сурагтай. Манайхан нэг удаа AFTN системээ өөрсдөө засаж ашиглалтад оруулсан ч төд удалгүй, 2019 оны аравдугаар сарын 1-нд бүрэн зогссон юм байна. Тиймээс шаардлагатай арга хэмжээг даруй авах хэрэгтэй болжээ.

Цаашид иргэний нисэхийн салбарт учирсан бодлогын гажуудлыг засахгүй бол ИНЕГ-ыг ирээдүйд удирдах хүмүүс ч хэтэвчээ зузаалахын тулд л ажилласаар байх нь. Өөрөөр хэлбэл, ИНЕГ бол тус салбарын аюулгүй ажиллагаанд хяналт тавих төрийн зохицуулагчийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ нисэх буудлын болон агаарын навигацын үйлчилгээ үзүүлэх давхардал үүсгэснээр мэргэжлийн хяналт тавьдаг хариуцлагаасаа зайлсхийж, алдаа дутагдлаа нуух боломж бүрдүүлчихээд байгаа. Тиймээс ИНЕГ-ын удирдлага агаарын навигацын болон нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх ажиллагаанд шаардагдах хөрөнгийг өөрийн ашиг сонирхолд зарцуулахыг зорилгоо болгодог гэсэн хардлага нисэхийн салбарынханд бий.

Тиймдээ ч ИНЕГ-аас зарласан тендер будилаантай болох тохиолдол гарч, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орохгүй өдий хүрч байна гэх мэдээллийг бидэнд эх сурвалжууд өгсөн. Тус буудлын урсгал зардалд жил бүр 10 тэрбум төгрөг зарцуулдаг, Японы Засгийн газарт төлөх зээлийн эргэн төлөлт эхэлж, манай Засгийн газар алдагдалд орж болзошгүй байгааг албаны хэд хэдэн хүн тодотгосон юм.

ИНЕГ-аас зарласан нэг бус сонгон шалгаруулалтыг ашиг сонирхлын зөрчилтэй явуулж, халаасаа зузаалсан байж болзошгүй үйлдлийг бид цаашид дэлгэрүүлэн мэдээлэх болно.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Эх сурвалж:   ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
3
angry an post
2
614401
9 эможи

бор
2020-03-15 17:22
ИНЕГ-ын навигацийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбат нэг охиныг өрөөндөө ширээн дээрээ хүчиндсэн бузар садист этгээд.Энэ хүчиндүүлсэн охины нөхөр одоо онгоцны дарга болсон.Цааш нь нэр устай нь ярих уу яахав.
Зочин
2020-03-15 00:30
Huk ee, chi 60 terbym, ami hairlahgui ami nas ersedne entr gej baahan jujiglev ee? INEG-iin darga chamd yu ch bish tsavchina. Harin chi yagaad tsavchsanguiv? Hariylaach? Bi hariyliya chinii umnuus nuur chin ylaagaad baigaa bol. Chi Chimedtseren Badamjunai ah hoyortoo ER hun gedgee uzuulj baigaa yhaantai ym yy? Tegeed mus chanar entr uzuulj olon hunii ami nas nehsen salbaraar tug tahij bgaam biz dee mun ih hun chanar uzuulvee myy KAZINOCHIN min bish l ym bol chi uuruu byryytai niseheer manai ERUNHII UHNAAGIIN HURELSUH togloj baigaam bn? Tiim ychraas erunhii saidiig shalgyylmaar baina!?
Зочин
2020-03-13 01:33
Одоогийн дарга нар нь бүгд сайдынхаа бөгсийг долоож сонгуулийн зардлыг нь гаргаж, нисэхийн хонхрыг тэр чигт нь сайддаа санал өгүүлнэ гээж гүйж яваа нөхөд. Арчаагүй амьтад, даргаа болихоор ажилдаа ирдэггүй, эсвэл 1 газар 1 орон тоо эзэлчихсэн мөртлөө ирдэггүй нөхөд.
Зочин
2020-03-09 22:39
ATG-g tatan byylgaachee hend ch hereggui iim hog shaar bolson novshiin gazraar yahiimbeeeee shuud reketlee l hamsraa l uldegdel deer ni ajillana hugiin garyyd ugui bol NEREE TSEVERLE
АТГ
2020-03-09 14:09
АТГ ,Улсын аудитын газар авлига авч Гүрэнгийн хэргийг дарсан нь тодорхой байна.
Зочин
2020-03-09 00:31
Irgenii nisehed gants l doktor baina. Ta nar ta nar ch gej dee byambaa metiin tolgoi ni olgoi ryygaa orchihson myy gadasnyyd nisehiin onol ch medkui bj bas hytsna mungu idne ene saihan baigyyllagiig badamjunaitangyyd bayajih kazinotoh heregslee bolgono gej sanj baival enduurel naiz naraa hurelsuh haana hamgaalna gej bodjoogoo bol buur ch enduurel tolgoi chin jijig baindaa barigddim daa barigdna daa syyna daa yridah darga ni ch syyj l baisan oilgyyldiim daa
Зочин
2020-03-08 10:02
Ийм аймар юм болоод баахал 2009 онд бас 2010 онд батменх даваа гээд дарга нарыг нилэг техникийн ослыг шинжлэн шалгах албаны дугнэлтээр ажлаас нь халж байсан. Одоо энэ унэн бол инег эсвэл зтя мэдэгдэл гаргах естойштээ худлаа гэдгээ хэлж батлаач 20, 30 жил ажиллаж байгаа бидний нэр навс унлаа бас хажуугаар нь менге угаасан эдийн засгийн луйварчид ч гэх шиг та нар зугээр болиод уз очиж шалгуул ажлаа егцгее муу луйварчид бид ч гэсэн нэрээ цэвэрлэх минь хуваахуу александр ах эд нарыг ингэж яриад байсан иймм болж таарна унэн байнштээ муу 60 тэрбумын цайцан луйварчид гээд яриад байсан ах
Зочин
2020-03-08 02:09
Avilgaltai temtseh gazriin darga Hurelsuh nuguu inkanoavanto kompanii zahiral uvurhangain buh yyriin zyyhnii tender zamiin tender hyssan Yangyygiin Sodbaatar nar niilj baigaad haatsailj baigaad hamag buduun darga Byambasurengee badamjunaitai hyivaldaj GUREN deed syrgyyliin 640 saya tugrugiig ygaasan hereg notlogdchihson baihad YAMAR CH HOHIROGCHGUI geed HAACHIHSAN gesen! GETEL ter hereg ni DAHIAD ZADARSAN SYRAGTAI HEREG BUREN NOTLOGDON YM BISHUU! NISEHEES TURSUN TERBUMTNUUD BOLOH L.BYAMBASUREN, YO. ERDENEBAT NAR ULSIIN IH ZOCHID BUUDAL 411 t MORILON SHALGUULJ EHLESEN NI SHUDARGA UNEND NIITSEH BUI ZA, ERUNHIILUGCH UU!
Зочин
2020-03-07 12:26
3 жилийн турш шалгаж байгаа хэрэг гэхээр томцууд оролцсон гэдгийг баталж байна.
Зочин
2020-03-07 12:24
Гүрэнгийн асуудлыг шударгаар шийдэхийг харах л үлдлээ. АТГ-ынхан хахууль аваад зориудаар хохирогчгүй хэрэг гэж хаалгасан гэлцдэг. АТГ-ын удирдлага ,сайд Нямдорж магадгүй Хүрэлсүх ч өөрөө энэ Гүрэнгийн луйварт оролцсон болохоор бүдэгрэх магадлалтай.
үхэрсүг
2020-03-07 12:08
МАН -ын 60 тэрбум хэрэгжсэн сонгодог жишээ бол энэ байна..Төрсөн 2 ахаа дарга болгохын тулд Хүрэлсүхэд хэдийг төлсөн бол? МАН үнэ ханшаа шударга зарлачихмаар юм.200 сая гэж яригдаад байдаг. Энэ үнэн үү?
АХ ДҮҮСИЙН АЛБАН ТУШААЛЫН ХЭЭНЭЭ
2020-03-07 09:56
бЯМБАСҮРЭН ТҮҮНИЙ ТҮҮНИЙ ТӨРСӨН 2 АХ МОНГОЛЫН ТОМООХОН БАЙГУУЛЛАГУУДЫГ ТЭД УДИРДДАГ ЮМ БАЙНА. НИСЭХ, ЭРҮҮЛ МЭНД, ХИЛ ХОРИО ЦЭЭРИЙГ. ЮУ ГЭЖ ОЙЛГОХ УУ, У. ХҮРЭЛСҮХ ТА НЭГИЙГ БОДНО БАЙГАА. ИЙМ СҮЛЖЭЭГ ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА
наа нөхөр чин
2020-03-06 13:55
Хорона вирусын хилийн шалган тусгаарлалтыг мөрдөөгүй дарга нараар яриулаал орсон шүү
ENE 60 TERBYMIIN AVILGALIIN VNHEERIIN ENE BUZAR BULAI SULJEE SHEMIIG ERUNHII SAAD GYAI MEDSEEREEN BAIJ INGEJ MEDEN BUDILJ BAIDAG NI YAMAR YCHIRTAAM BEE?
2020-03-06 08:57
ENE 60 TERBYMIIN AVILGALIIN VNHEERIIN ENE BUZAR BULAI SULJEE SHEMIIG ERUNHII SAAD GYAI MEDSEEREEN BAIJ INGEJ MEDEN BUDILJ BAIDAG NI YAMAR YCHIRTAAM BEE? АХ ДҮҮ 3-Н НОВШ ТӨРИЙН АЛБАНД ЗАЙДАГНААД ДАНДАА 1 ДҮГЭЭР ДАРГААР АЖИЛЛААД БУСАД ААВЫН ХҮҮХДҮҮДИЙН БОЛОМЖИЙГ ХААДАГ НЬ ЯМАР ЗОРИЛГОТОЙ БАЙДАГ БАЙНАААААА ЕРӨНХИЙ САААДААААА НӨГӨӨ АЛААД ӨГНӨ МУУСАЙН БАДАМЖУНАЙ ЭЛБЭГДОРЖТОНГУУД ГЭЭД БАЙСАН ЧИНЬ ЯАСИЙМ БОЛООООООООООООООООО ЮУН ДЭЭР ЭВЛЭРЭЭД БҮЛТИЙТЭЛ ЧИМЭЭГҮЙ БОЛЧОВ ДОООООО ИРГҮЙ ЕРӨНХИЙ САААДАААА
Харъя
2020-03-06 00:28
Хүрэлсүх сайдыг Бямбасүрэнгээ зайлуулах эсэхийг нь харъя. АТГ болон Прокурор ИНЕГ-ын дарга нарын гэмт үйлдлийг нь илрүүлж хариуцлага тооцохыг нь харъя. Одоо л нөгөө төрийн албан хаагчийн шударга ёс, өргөсөн тангарагтаа үнэнч эсэх нь харагдана даа.
Зочин
2020-03-05 23:37
Ухны Хүрэлсүх өөртөйгөө адилхан зиндааны боловсролгүй зөвхөн хувьдаа ууж идэхийг урьтал болгодог улсыг хаа сайгүй шахаж дээ.Ингэснээрээ Монгол улсыг хорлож сүйрүүлж байгаагаа тэр хэзээ нэгэн цагт ухаардаг болов уу?Нисэх бол бусад мэргэжлийн байгуулагуудаас огт өөр нарийн мэргэжлийн газар.Хүний амь настай шууд холбоотой ,Арай Хүрэлсүх бусад салбаруудтай адилхан гэж мангарлаад байгаа юм биш биз.
гахайд
2020-03-05 23:00
бямбасүрэн гахай халагдах нь дээ хөөрхий
гахайд
2020-03-05 23:00
бямбасүрэн гахай хадагдах нь дэээ хөрхий
Бидний мэргэжил боловсрол эзэмших гэж олон жил сурдаг ч цагийн гарз байжээ. Покер сайн тоглож сурах эсвэл хууль хүчний хурандаагийн хүүхэд болж төрөх нь хялбар байж.
2020-03-05 22:43
Хайран нисэх минь
МОНГОЛ
2020-03-05 21:29
Монголын төр Бямбасүрэнгийн гэр бүлд ямар өртэй юм бэ. Төрсөн ах Л.Төмөрбаатар нь нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, мөн төрсөн ах Л. Дашмягмаржав нь МХЕГ-ын эксдорт импорт хилийн хорио цээрийн газрын дарга, хувьдаа БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ. МАШ ИХ МӨНГӨТЭЙ БАЙХ НЬ
Алдааг засах хэрэгтэй
2020-03-05 20:51
Нисэхийн дарга нарын хууль бус, ёс зүйгүй, увайгүй бүхнийг нүдэн балай чихэн дүлий чимээгүй хүлцэгч нисэхийн мэргэжил эзэмшсэн та бол адгийн шаар юм шүү. Энэ завхарсан удирдлага бол та бидний бүтээл
Аюул осол гарвал хариуцлагыг хэн хүлээх вэ?
2020-03-05 19:56
Нисэхийн байгууллагад удирдах албан тушаалд мерит зарчмыг хэрэгжүүлэхгүй бол аюул осол гарч олон хүний амь нас хохироход бэлэн болоод байна.Яагаад гэвэл Засгийн газар мэргэжлийн дутуу дулимаг бүтэц системийг бий албан тушаалын наймаа, намчирхлаараа бий болгоод байна. Олон хүний амь нас нас үрэгдэж хохироход хэн хэн хариуцлага хүлээх вэ? Албан тушаал худалдаж нисэхийн нарийн мэргэжлийн бүтэц системийг санаатай эсвэл санамсаргүйгээр хувийнхаа намынхаа эрх ашгийн төлөө сүйтгээд байгаа Хүрэлсүх Миеэ Энх-Амгалан нар хүлээнэ биз дээ.
Enkh-Amgalan bol hunii garaar mogoi bariuldag humsaa nuusan ymm uzeegui sadaa
2020-03-05 19:52
Undesnii tuviin mergejiltenuudiig hurtel Salbariin said ba tuunii zuvluh nertei nuhur zursan. Yamarch hariutslaga huleehgui laig ni Byambasuren ni uurne. Eserguutsvel uuriig ni yavuulna geh. Gehdee tegj anduurah hereggui uchir ni erhem saidiin tomilson doloogchid ni denduu medleg chadvargui hii ergesen garuud chine uuriin chine dung hangalttai haruulj bgaa.
Бямбасүрэнгийн багийнхан ичих хэрэгтэй.
2020-03-05 19:37
Нисэхийн нарийн мэргэжлийн инженер байхын тулд хоер жил сурдаггүй юм.
боловсон хүчний бодлого бүрэн алдагдсан.
2020-03-05 19:34
Эрхэлсэн ажлаа, эзэмшсэн мэргэжлээрээ ч олигтой мэдэхгүй нэг их бодлого ярьж, цээж дэлдсэн нөхдүүд гэж яриад байгаа хүний түмэн зөв.Одоогийн нисэхийн дарга нар бол нисэхийн 10 сарын курс, дараа нь Монголоос хуурамч бакалаврын диплом худалдаж аваад Оросод 2 жил сурсан болж нүглийн нүдийг гурилаар хуурч диплом худалдаж авч ирсэн улс.Ийм улс албан тушаал худалдаж аваад нисэхийн ажлыг унагаад байна.Яг нисэхийн нарийн мэргэжлийн дунд дээд сургуулийг бүрэн курсээр нь төгссөн инженер улс нь тэтгэвэрт гараад маш ховор болсон.Ганц нэг хүн байдаг боловч тэднийг нисэхийн дарга нар нь дээш нь огт гаргадаггүй хавчин хяхаж зайлуулах бодлого барьдаг..Яагаад гэвэл тэдний албан тушаалаа ашиглан ууж идэхэд нь садаа болж тархин дээр нь цахиур хагалах учраас..
Бямбасүрэн нисэхийн ажил хийх чадваргүй хүн.
2020-03-05 19:22
Уг нь иргэний нисэхийг өөд нь татах арга зам тун амархан энгийн шдээ.мэргэжлийн хэлтэс ,салбаруудад нь мэргэжлийнх хүмүүсийг мерит зарчмаар томилох.Ингэвэл ажлаа мэдэхгүй хуурамч дипломтой шахааны 60 тэрбумын чадваргүй сэтгэлгүй дарга нар нь зайлуулагдаж нисэх хөгжих болно.
Энх-Амгалан эргүү хар сда болиоо
2020-03-05 19:14
Магадгүй МАН-ын 60 тэрбумын санхүүжилтыг хагас дутуу хийгээд ороогдоод байж болно.МАН-ын хүсээд байгаа 60 тэр бумын схемийн мөнгийг нь хийчихвэл асуудал намжина биз.Маанаг Энх-Амгаланы тавьсан дарга нарын ихэнхи нь хуурамч худалдаж авсан дипломтой дарга болохын төлөө боож үхэхэд бэлэн хэдэн мангар бацаан байна лээ. ЗТЯ-нд дарга хийж байхдаа жуулчдад сэтгүүл өндөр үнээр шахаж зараад ажлаасаа халагдаж байсан бас энэ Гүрэнгийн асуудалд байцаагдаад явж байгаа авлигачныг даргаар томилчихсон байна лээ.Энэ хоер дарга бол албан тушаал худалдах авч сурсан хулгайч нар байгаа юм.
түй май
2020-03-05 19:03
Хулгай луйврын хэргийг дарж нууж өгөөд хариуд нь өндөр авлига хээл хахууль авч баяжих нь МАН-ын засгийн газрын сайдуудын гол үндсэн зорилго нь мөн шдээ.Ингэх л гэж сайд болдог юм.Юун тэр Монгол улсыг хөгжүүлэх барих.Монгол улсын хөгжил мөгжил гэж худлаа хошгоруулж хуцаад байгаа сайд нарт түй май салаавч.Та нарт Монгол улсыг хөгжүүлэх бодол санаа огтхон ч байхгүй.
Zochin
2020-03-05 18:42
Энх-Амгалангийн бууны нохойнууд даварч гүйцлээ зайлуулаачээ.
ддо
2020-03-05 18:36
хуучин цагт яаж монголын нисэхийг хөгжүүлэх вэ гэсэн сэтгэлээр ажилладаг байсан.Одоо бол тэр хамаагүй болсон.Яаж даргын цүнх баригч болж яаж дарга болж ууж идэх вэ гэсэн сэтгэлээр нисэхийн хүн болгон ханддаг болчихоод байна.Нисэхийн дарга нар гадаад руу томилолтоор ямар ч үр дүнгүй маш их зугаалцгааж байна.Бодвол улсын мөнгөөр сургаж байгаа өөрсдийн хүүхдүүдээ эргэцгээдэг биз.Хуучин дарга нар гадаадад явахдаа байрласан буудлаасаа хоосон маягт авч түүн дээр өөсдийн хүссэн мөнгөний тоогоо тавиад эргэж ирээд мөнгө авч улсыг шулдаг байсан дарга нар одоо юу хийж явдаг бол? Гадаадад 10 хоног аялсан нэг дарга зочид буудлын хоосон бланкан дээр маш их мөнгөний дүн бичээд санхүүдээ өгөхөд 6 -10 мянган долларын цэвэр ашиг өөрт нь унадаг байсан гэж ярилцдаг.Энэ байдал одоо эрхбиш зогссон байгаа?
үхэр
2020-03-05 18:17
Гүрэнгийн асуудлыг сайд Нямдоржид авлига өгч хаалгасан гэж гадуур согтуу дарга нар ярилцаад байсан.Дахиад сэргэчихээ юу? Хууль зүйн сайд авлигаа чамласан уу эсвэл нисэхийн дарга нар амласан мөнгөө бүрэн хийж чадаагүйд байна уу?
үйлчлэгч
2020-03-05 17:31
гахайчин хүн үйлчлээд их байнаа одоо хусагдаагүй юм уу их удлаа дааа
sahaltai muur
2020-03-05 16:51
gahainudaa bitgii balai baildaa, zasag soligdood ireheer uchrin oloh blgyi dee
zochin
2020-03-05 16:45
ene nehriin balag duusahgyi bololtoi, yamrch ih nugel hiisen bolood ed nar gomdloo bicheed bnaa
оготно
2020-03-05 16:23
Хүрэлсүх Бямбсүрэнгийн хулгай хийсэн мөнгөнөөс далдуур ашиг хүртдэг болж таарч байна.Ямар ч арга хэмжээ авх бодол байхгүй байхыг бодоход..Яг юун дээр хамтарч мөнгө иддэг бол.Хэзээ нэгэн цагт энэ ил болно доо.
Зочин
2020-03-05 16:22
ИНЕГазар ер нь цус сэлгэх хэрэгтэй л газар байгаа юм бүгд нэг нэгнээ ах дүү шиг болчихсон улсууд одоо нэг сэтгэлтэй хүн ирж өөрчлөлт олон улсын стандарт тогтоох нь зөв алхам юм даа найз нөхөд ах дүүсээ дарга болгодогоо л больчих хэрэгтэйдээ
май чи
2020-03-05 16:16
Хүрэлсүх, Бадамжунай байхад намайг яаж ч чадахгүй, битгий хуц. Би төлбөрөө төлж дарга болсон. Хуулийнхан сонс, миний хахуулийн мөнгийг өгөөрэй. Энхамгалаан новшоо чи надаар оролдоод барахгүй шүү, Эрдэнэбаатар чинь чамд нисэхийн тендерээс шаасан мөнгөө зөндөө өгөөд байхад ямар их шуналтай юм. Чиний бөгс долоогчдийг цөмийг нь нисэхэд дарга болголоо одоо болоо.
НИСЭХИЙН АРД ТҮМЭН БОСЧ БАЙНА ШҮҮ ХҮРЭЛСҮХ ЭЭ ЖИГШИН ЗЭВҮҮЦЭЖ БАЙНА
2020-03-05 16:09
БЯМБАСҮРЭН БОЛ ИНЕГ-ЫГ ТҮҮХЭНД ХАРААР БУДАЖ БАЙГАА МАШ МУУ НӨХӨР. ГЭВЧ ТҮҮНИЙГ ИНГЭЖ ИХ ӨӨГШҮҮЛЖ БАЙГАА САЙД Б.ЭНХ-АМГАЛАН БҮҮР ХӨГИЙН НӨХӨР. БҮР ХАМГИЙН ХОГИЙН НӨХРӨӨР БОЛ УЛСЫН МААНЬ ЕРӨНХИЙ САЙД ТОДРОХ ГЭЭД БАЙНА. ХҮРЭЛСҮХ 60 ТЭРБУМЫН ЭСРЭГ ЦАВЧИНА ГЭСЭН ХУДЛАА ЯРЬСАН. ИЙМ МУУХАЙ ХУДАЛ ЯРЬЖ БОЛОХ УУ????????????? ЕРӨНХИЙ САЙД НЬ 60 ТЭРБУМЫН СХЕМ МУНДАГ ХЭРЭГЖСЭН ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАР ДЭЭР ИНЕГ ТОМООС ТОМ ТОДООС ТОД БАЙЖ БАЙХАД ЧИНЬ МЭДСЭН Ч МЭДЭЭГҮЙ ЮМ ШИГ ЦАРАЙЛДАГ НЬ ЮУНЫХАВ ДЭЭ..............ТЭХЭЭР ЭНЭ БАЛИАР ЗҮЙЛҮҮДИЙГ ӨМГӨӨЛЖ ХААЦАЙЛААД БАЙДАГ ХҮРЭЛСҮХ НӨГӨӨ ХАДГАЛАМЖ БАНКИНД БАДАМЖУНАЙГААС АВСАН МӨНГӨНДӨӨ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ ХУДАЛДЧИХААГҮЙ Л БАЙМААР????? АСУУЯ? НЭР ЦЭВЭРЛЭ ХҮРЭЛСҮХ ЭЭ
муур
2020-03-05 15:40
Бямбасүрэн он гаргаад мэргэжлийн ажилчдын сургалт хийх мөнгөөр шахааны хэлтсийн дарга нягтлангуудаа 5-10 ся төгрөгөөр нууцаар шагнаж Солонгос Тайландад амраадаг уламжлал тогтоодог болсноос мэргэжлийн байгууллагуудад алдаа зөрчил тасрахгүй гардаг боллоо..
муур
2020-03-05 15:32
Амралтын газар аахх уух гэж аахилж орилолдоод хүн амьтан амраагаагүй явдлыг би цааш нь ярих уу яахав?
Зочин
2020-03-05 15:31
Эрхэлсэн ажлаа, эзэмшсэн мэргэжлээрээ ч олигтой мэдэхгүй нэг их бодлого ярьж, цээж дэлдсэн нөхдүүд шинэ бүтэц зурж энд тэнд даргаар өөрсдийгөө томилоод ажлаа зүгээр хийж байгаа хүн дарамталж, ажлаа тараад архидаж явна. Тэдэнд дээр нь загнах дарга алга, халаад байдагт нь тавих төр алга. Нисэхийн шат шатны бүх дарга нар бүгд хоцрогдсон, тэрийгээ хүлээн зөвшөөрдөггүй, улс төрчдийн бөгс долоогоод гүйж явдаг улс даа. ЭнхАмгалан сайд гуай тэдний хүчээр сонгуульд ялна гээд итгээд байгаа бололтой, наад нөхөд чинь ахиухан юм амласан хүний талд ажилладаг биеэ үнэлэгчид шүү.
муур
2020-03-05 15:29
Гүрэнд мөнгө шахсан дарга нар чинь Нисэхийн Үндэсний Төв нэртэй газарт даргаар дэвшээд явж байгаа шдээ.Хэргэт шалгагдаж байгаа улсыг Энх-Амгалн шууд томилоод байдаг нь ямар учиртай юм бэ
Зочин
2020-03-05 15:22
Архи ууж гишүүнд агсан тавьсан мөн үү!!!
Bat sukh
2020-03-05 15:20
Миат олон улсын зорчигч үйлчилгээний хэлтэсын дарга БАТ СҮХ гэж гар байна ажиллаа мэдэхгүй !!!!! Тэр Бямбасүрэнгын дүү
Хар
2020-03-05 14:56
Он гараад Нисэхийн Үндэсний Төв нэртэй ахиад бөөн дарга нарт зориулсан асар том байгуулга бий болголоо. Энд Энх амгалан сайдын бөгс долоогчоор ажилладаг бүх хүмүүст албан тушаал гаргаж өглөө. Чиглэл чиглэлийн газар хэлтэсүүд нь байсаар байтал яах гэж асар том бүтэцтэй байгуулга гаргаж улсын мөнгө үрээ таран хийнэ вэ. Урьд харуул байсан Эрдэнэбаатар гэдэг хүний ааш авир дийлдэхээ байлаа. Энхамгалангын хамаг том бөгс идэгч. Энэ шинэ бүтцийг зохиогч маань одоо бүүр дээшээ гэдэг дууны клипэнд тоглоод элэг авж байна даа. За амжилт. Буухдаа зөөлөн буугаарай хургануудаа
MGL
2020-03-05 14:33
МУУР гэж нэрээ нууцалсан нийтлэл захиалагч та харсан юм шиг бичих юмаа баримттай юм яриарай хүн доромжлох хуультай шүү хумсаа нуусан муур юм даа
муур
2020-03-05 14:21
Нисэхийн доторхи хурган дарга нарын томилгоог ЗТХЯ-нд авлига өгч байж томилуулдаг гэлцдэг.ЗТХЯ-нд авлигыг авч өгч тушаал гаргуулж зохицуулдаг нэг эмэгтэй хүний сураг гараад байдаг юм. ахлах мэргэжилтний томилгоо 15 сая эхэлдэг гэлцдэг.Алтанцом тэргүүтэй нисэхийн дарга нар Хууль зүйн сайд Нямдоржид 300 саяын хахууль өгсөн гэж нисэхийн амтай болгон ярьж байна.
муур
2020-03-05 14:09
Бямбасүрэнгийн дүү нарийн бичгийг нисэхийн халдагатай дарга болгон нухаж байнаа.Тэр Эрдэнэбат Мөнхсүрэн Алтанцомоос авахуулаад..
муур
2020-03-05 13:52
Хүүк энэ гахайтай цуг мөнгө идсэн хэргээр унах болчихоод байгаа. Туг тахих хүнээ эрээд явцгааж байгаа гэсэн.ЗТХЯ-нд ажиллаж байхдаа жуулчдад сэтгүүл дамлан зараад ажлаасаа халагдаж байсан Мөнхнасан гэгч боловсролгүй авлигачин хулгайчийг ЗТХЯ-ны дарга нэг нутгийн Энх-Амгалан буцааж дарга болгохоор ИНЕГ-тай тохиролцоод байгаа гэсэн.
Зочин
2020-03-05 13:48
Сайдынхаа үгийг сонсдоггүй, салаавч өгчихөөд, Хүрэлсүх найздаа хэлнэ шүү гэж айлгаад л Сөүлд очиж, казинодож, янханддаг юм биш шүү. Сөүлд байгаа нисэхийнхэний яриагаар гахай бямбаа прокурор, цагдаагийн хүн юмаа гээд дагуулаад казино хэсээд хүүхэнтээд явж байдаг гэнэ лээ.
муур
2020-03-05 13:46
Гахай Бямбасүрэнгийн багийн хан бол диплом худалдаж авсан ямар болосролгүй хулгайчууд,Албан тушаалыг чинь ахиулж өгье гээд ажлынхаа ширээн дээр хүчин хийдэг,урьд хүн амины хэрэгт холбогдож явсан танхай архичин боловсролгүй улсын цуглуулга.Ийм улс гараад нисэхийн мэргэжлийн үндсэн бодлого алдагдаж сандал суудлын төлөө ажил явгддаг болсон.Курс төгссөн мэргэжилгүй улс мэргэжлийн хэлтэсд шалгуургүйгээр орж мэргэжлийн бодлого зогссон,Дуртай авлига өгсөн хүнээ даргад томилж дуртай хүнээ халдаг болсон.Эхнэр нөхөр хоерыг хоеуланг ч нэг нэг салбарын даргаар томилсон хэд хэдэн томилгоо ч байгаа.ИНЕГ-н дарга нарын дунд садар самуун архидалт янхандалт газар авсан.
зочин
2020-03-05 13:10
Энэ балай авлигач аа халаач ээ,,Хүрэлсүх эээ
Зочин
2020-03-05 13:03
ИНЕГын одоогийн удирдлагууд гэж зүгээр дарга болох хоббитой хүмүүсийн цуглуулга. Бямбаа өариигээ ачигчаас нь эхлээд энэ салбарт ажиллаж бсан гэдэг, ямар хэмжээнд яаж ажиллаж байсныг бүгд мэдсээр байж яаж чаддаггүй ажиллуулсаар байдаг нь сонин.
Зочин
2020-03-05 12:37
Бүрдүүлсэн баг хмат олон нь мэдлэг боловсрол байхгүй,нисэх мэдэхгүй гаднаас бүрдсэн баг шүү дээ.Нисэхийн мэргэжлийн гэдэг хэд нь хөөрхий амьтад боплого гэж юү гэдэгээч мэдэхгүй.Нэг л их би дарга гэсэн хүмүүс арай арай.
Зочин
2020-03-05 12:36
ЭНЭ АРД ТҮМЭН ЧИНЬ ЯДАРЧ БАЙХАД ТӨРИЙН ХУЛГАЙГ ХҮК ГААРУУЛЖ БАЙГАА НЬ ӨӨРТЭЙ НЬ ХОЛБООТОЙ ГЭЖ ХАРДАХ ҮНДЭСЛЭЛ БАЙНАА?
zochin
2020-03-05 11:55
neleen olon barimt delgejdee harah zavtai hyn baina u, odoo COVID, songuuli geed bugd zavgyi dee, ATG byr zavgyi,zarig deer aimar tom sensaats garsan bn
byambaa
2020-03-05 11:52
namaig hetryylsen bn
Гахайчингууд
2020-03-05 11:45
Гахай Бямбасүрэн барлагуудынхаа хамт шорондоо залрах болж дээ. Одоо чамайг Хүрэлсүх чинь хамгаалах уу? АТГ-ханд, прокуроруудад хахуулиа өгөөд бай, нүгэл нүдээрээ гардагийг санааарай.
Зочин
2020-03-05 11:44
Вант улсыг устгаачээ. Ажиллаж чаддаг хүнийг ажиллуул.
Зочин
2020-03-05 11:25
Бүх хяналт шалгалтын байгууллагын анхааралд ИНЕГ ын талаар маш ул суурьтай шалгах хэрэгтэй байна. Яаралтай
Zochin
2020-03-05 11:20
Huuchnii heden suhdug asuudluud. Harin ch ene salbar dajgui ajillaj bgaa shuu. Hen negen hinii darga boloh gesen yavuurgui arga l yavagdaj bna. Muu er daind huurnu gegcheer
Төгрөг
2020-03-05 11:10
Энэ ИНЕГ-ын газрын удирдлагууд үнэхээр арай л биш. Ялангуяа Орон нутгийн нисэх буудлуудын дарга удирдлагууд нь мэдлэг боловсрол муутай, ажлын байран дээрээ архидаж согтуурна, ажлаас хална сэлгэнэ гэж дарамтлана. Нисэхийн байгууллагыг хувийн хэвшлийн байгууллага болгож буй дарга удирдлагуудад хариуцлага тооцмоор юм. Саяхан гэхэд Завханы нисэх буудлын дарга нь хамгаалагдсан талбай руугаа олон тооны адуу оруулж аюулгүй байдал, аэродромын бэлэн байдлыг алдагдуулж хувьдаа мөнгө завшсан тухай мэдээлэл сошиал медиад нилээдгүй харагдсан. Үүнд арга хэмжээ аваачээ
Haha
2020-03-05 10:57
O. Nambat gedeg hunii bichsen niitlel uu?
Bold
2020-03-05 10:40
Ene Baybasuren gedeg darga chin zailuul hichneen hicheegeed medleg hurehgyi yum chin araggyi shuu dee.. Bur yamarch bolovsrolgyi hun shuu dee.. Zygeer l achigch baisan hun.. Arhi dain daana hunii ev zyi olj yarij chadna zov hundee dolignoj chadna tiim l aviastai hun dee..
Санал
2020-03-05 10:33
За нисэхийнхэн булайг нь дэлгэж өгөх байхдаа одоо. Ккк бөөн боломж.
keyboard_arrow_up