ГОВЬ-АЛТАЙ: Гэмт хэрэг 49,3 хувиар буурчээ
Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний хоёр сарын байдлаар гэмт хэрэг 49,3 хувиар буурч, зөрчил 31.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна хэмээн тус аймаг дахь Цагдаагийн газраас мэдээлэв.
Гэмт хэргийг төрлөөр нь ангилбал өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 40 хувь, хулгайлах гэмт хэрэг 16,7 хувь, дээрэмдэх гэмт хэрэг нэг хувь, залилах гэмт хэрэг 84,2 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 73,3 хувь, олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг 66,6 хувиар буурсан байна.
Телекамерийн хяналт, шуурхай бүлэг, хяналт шалгалт, иргэдийн оролцоо, эргүүл, “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ, ажлуудын хүрээнд гэмт хэрэг буурсан байна. Харин гэмт хэргийн илрүүлэлт 17,2 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс гурван нэгжээр өсжээ.