Алтанбулаг, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн сэжигтэй 34 зорчигчийг тусгаарлалаа
2020 оны 3 сарын 04
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар боомтод НМХГ-ын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид томилолтоор ажиллаж байна.
Тэд Сэлэнгэ аймаг дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчидтай хамтран 2020.03.02-ны 08:00 цагаас 2020.03.04-ний 08:00 цаг хүртэл ОХУ-аас орж буй 153 автомашины 367 зорчигч, Эрхүү-УБ чиглэлийн хоёр цуваа 12 вагоны 81 зорчигчийн эрүүл мэндийн байдалд хяналт хийж "COVID-19" голомттой бүс нутгаар зорчсон сэжигтэй 34 зорчигчийг ажиглалтад тусгаарлаж, Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлжээ.
Хяналт, шалгалт үргэлжилж байна.
Эх сурвалж: НМХГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614380
0 эможи
Зочин
2020-03-05 01:38
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс