“Өчигдрөөс эхлэн өнөөдрийн 08:00 цагийн байдлаар 31,998 тээврийн хэрэгслээр 108,772 иргэн нийслэл рүү орж, гарсан“

2020 оны 3 сарын 04

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний хоёр сарын байдлаар гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр замын хязгаарлалт нээсэнтэй холбоотойгоор үүссэн хөдөлгөөний талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд мэдээлэл хийв. 

Тэрбээр хэлэхдээ 

"Өчигдөр өглөөний 06.00 цагаас өнөөдөр /2020.003.04/ 08.00 цагийн хооронд Нийслэлийн шалган нэвтрүүлэх зургаан товчоогоор 31 998 тээврийн хэрэгслээр 108 772 иргэн нийслэл хот руу орж гарах хөдөлгөөн хийжээ.

Эдгээрээс 20 302 тээврийн хэрэгсэл нь 74 308 зорчигчтойгоор нийслэл хот руу орон нутгаас орж ирсэн байна. Харин Улаанбаатар хотоос 11 696 тээврийн хэрэгсэлтэйгээр 34 464 иргэн орон нутаг руу зорчжээ.

Хөдөлгөөн нээхтэй холбоотойгоор үүсч болзошгүй нөхцөл байдалтай уялдуулан цагдаагийн байгууллагаас хот хоорондын улсын чанартай хатуу хучилттай авто зам дээр 98 цэгт хяналтын цэгийг байгуулан хяналт шалгалтыг хийж ажилласан.

Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмээ жолоочид биелүүлэн зорчсоноос хүний амь нас хохирсон осол аваар бүртгэгдээгүй байна.

Харин хурд хэтрүүлсэн 179 зөрчлийг илрүүлэн торгууль оногдуулж ажиллажээ.

Мөн хүн тээвэр хэтрүүлсэн 102 жолоочид арга хэмжээ тооцож илүү зорчигчийг буулган зөрчлийг арилгуулсан аж. Түүнчлэн хүүхдийг буруу тээвэрлэсэн 50 жолоочид арга хэмжээ тооцсон байна.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд 5428 тээврийн хэрэгсэлтэй 11 809 зорчигч бүхий тээврийн хэрэгсэл хулгайн замаар зорчих гэсэн оролдлого гаргасныг илрүүлж буцаах арга хэмжээ авчээ. Мөн орон нутагт онцгой комиссын бичгийг ашиглан хууль бусаар хүн тээвэр хийх гэж байсан зөрчлийг илрүүлж арилгуулсан байна.

Баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 19 хүн гэмтжээ. Үүнээс гурав нь хүүхэд гэмтсэн тохиолдол байна.

Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд 9 хүний амь нас эрсэдсэн бөгөөд үүний долоон тохиолдол нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Эдгээр долоон тохиолдлын дөрвөн нь автомашинтайгаа ухрахдаа анхаарал алдсанаас 2-5 настай хүүхдүүдээ эцэг эх нь дайрч амь насыг нь хохироосон харамсалтай явдал гарсан. Хөдөө орон нутагт хүний амь нас хохирсон хоёр тохиолдолд нь мотоциклтой холбоотой байна.

Иргэдийн зүгээс дахиж зам хаах талаар их асууж байна. COVID-19 халдвартай холбоотойгоор гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалан ямар шийдвэр гарахыг бид мэдэхгүй. УОК-ийн шийдвэрээр Зам тээврийн сайдын тушаалаар улс, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарладаг. 

Зайлшгүй шаардлагатай ажил биш бол хөдөө орон нутаг руу зорчихгүй байх, нийслэл хотод сул хөдөлгөөн хийхгүй байхыг иргэдэд анхааруулж байна" хэмээв. 

Эх сурвалж:   ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614371
0 эможи

Зочин
2020-03-05 01:37
keyboard_arrow_up