Х.Батчимэг: ЖДҮ-тэй холбоотой хэргийн хохирлыг төлүүлэх нь гарцаагүй

2020 оны 3 сарын 04


Прокурорын байгууллага ЖДҮ сан болон төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар ямар арга авч байгаа талаар УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр  нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны ахлах прокурор Х.Батчимэгээс тодрууллаа.

Тэрбээр “2017 оны 07 дугаар сарын 01-нй өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” гэж заасан.

Прокурорын байгууллагад ирүүлсэн төрийн байгууллагын хүсэлт 2019 онд өмнөх оноос 1,8 дахин өссөн нь төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсныг төлүүлэх хэрэгцээ, шаардлага төрд байгаа нь харагдаж байгаа юм. Прокурор анхан шатны 862 шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцож, төрд ашигтайгаар шийдвэрлүүлсэн үнийн дүн өнгөрсөн оноос 1,8 дахин өссөн байна.

Харин Прокурорын санаачилгаар бичсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байдаг. Шалтгаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “прокурор өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай” заасантай уялдуулж нэмэлт, өөрчлөлт хийгээгүйгээс прокурор өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг шүүхийн практикаар нэгэнт тогтоогоод байна. Хууль, тогтоомжийн зөрчилтэй асуудлаар Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал хүргүүлсэн.

ЖДҮ-тэй холбоотой зарим хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа, учирсан хохирлыг төлүүлэх нь гарцаагүй. Төрийг төлөөлж прокурор нэхэмжлэл гаргах нь тодорхой. Эрүүгийн хэрэг мөн гэж шүүх шийдвэрлэвэл хохирлыг гаргуулахаар эрүүгийн шүүх шийдвэрлэнэ, магадгүй гэмт хэрэг биш гэж шийдвэрлэвэл прокурор нэхэмжлэл гаргах дараагийн асуудал яригдана” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614367
0 эможи

Hehiit
2020-03-05 10:12
Ta mini minee. Hyn oilgoh um ni hel dee
Зочин
2020-03-05 01:37
Иргэн
2020-03-04 14:13
МОНГОЛЧУУДАА АХ ДҮҮ НАРАА ЭРХЭМСЭГ ЯДУУЧУУДАА ЭРХ ЧӨЛӨӨ АЗ ЖАРГАЛАА ХАСУУЛАГЧ НАРАА ЗӨВХӨН СОНГУУЛИАР ТӨРТЭЙГӨӨ МЭДЭРДЭГ ГУИЛ БУДААХНААР ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ҮҮРГЭЭ ХУДАЛДАГЧ НАРАА БИД ЯМАР НИЙГЭМД ЯМАР ХУУЛЬ ДҮРЭМТЭЙ УЛС ОРОНД АМЬДРААД БАЙНАА? ХАРИУЛААЧ ХЭЛЭЭЧ ЯРИАЧ ЗӨВЛӨӨЧ .БИ ХЭЛЬЕ ХАРИУЛЬЯ .ИДСЭН ЭРҮҮ ЦЭЦЭГЛЭН ДАВАРЧ ТАНХАЙРЧ ИДҮҮЛСЭН БУТ ҮНДЭС УГСААГААРАА ХУВХАЙРЧ ҮНС БОЛОН ДУУСДАГ ИЙМ НИЙГЭМ БАЙНА. МОНГОЛЫН ЭГЭЛ ЖИРИЙН ИРГЭД БИД 4 ЖИЛД ГАНЦХААН УДАА ХУДЛАА ХУЦСАН ХУЛГАЙЧИД САНАЛАА ӨГЧ ТЭДНИЙГ ТУХТАЙ ХУЛГАЙЛАХ ДЭЭРЭМДЭХ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАНД ШААХАД ТОМ ТУС ХҮРГЭДЭГ ИЙМ ГАЙХАМШИГТАЙ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН УЛСАА БИД.СОНГУУЛИЙН МАРГААШНААС ТА БОЛОН БИД ГУДАМЖНЫ ЗОЛБИН ГӨЛӨГНӨӨС ДОЛООН ДОР ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ АМЬТАД БОЛОН ХУВИРНА. ЭНЭ БАЙДЛЫГ ЗОГСООЁ ЗАСЬЯ БИДЭНД БОЛОМЖ БАЙНА.ЯМАР ГЭЭЧ СОНГУУЛЬДАА БИТГИЙ ОРОЛЦ САНАЛАА ӨГСӨН Ч ТА НАМ БИШ ХҮНЭЭ СОНГОЖ ДУГУЙЛ ТАНД БУЯН АМЛАЖ ТОСООР ГУЛИГУУЛЖ ТОРГОНД БӨМБӨРҮҮЛЬЕ ГЭЖ БАЙГАА ХУЛГАЙЧ ХАРИН ЭСРЭГЭЭРЭЭ ТАНЫ САНАЛЫГ ХУДАЛДАЖ АВААД ТА СОНГУУЛЬ ДУУСАНГУУТ ЖИНХЭНЭ АЛДАРТ НИНЖА УЛААНЧУЛУУТ ӨВГӨНТ ХАВИАР ОЧИХ ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ АВНА.САЙН БОДООРОЙ ХЭЛЭЛЦЭЭРЭЙ НАМЫН НЭРНИЙ ДОР НУУГДСАН САЙХАН ДҮР ЭСГЭСЭН УЛСЫН ИХ ЦАЙСАН ХУЛГАЙЧ НАРААСАА САЛАХ МӨЧ ОЙРТЛОО.
keyboard_arrow_up