“Шунахайн сэдэлтэйгээр хүний амь насыг хохироосон хэрэг гарсан“

2020 оны 3 сарын 04

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний хоёр сарын байдлаар гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Сар шинийн баярын өдрүүдэд буюу 2020.02.23-27-ны өдрийг хүртэлх хугацаанд гарсан гэмт хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт  "Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Нийтдээ 5869 дуудлага хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 186 бүртгэгдсэн байна.

Дийлэнх нь согтуугаар үйлдэгдсэн хэрэг байсан. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осол хэрэг сар шинийн өдрүүдэд буурсан.

Баяр, амралтын өдрүүдэд гарсан гэмт хэргийн тухайд,

  • Хүнийг алах 4,
  • Хүний эрүүл мэндэд хохирол учруулах 32,
  • Хүчиндэх 5,
  • Хулгайлах 53,
  • Дээрэмдэх 2,
  • Залилах 1,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 14 гэмт хэрэг бүртгэгдэж, золгүй байдлаар улсын хэмжээнд нийт 16 хүн нас барсан байна. 

Хүнийг алах гэмт хэрэг дөрөв бүртгэгдсэний гурав нь ахуйн хүрээнд буюу хамт архи ууж байгаад бие биеэ хутгалан хөнөөсөн тохиолдол байна. Нэг нь шунахайн сэдлээр боож амь насанд нь халдсан хэрэг бүртгэгдсэн. Мөн иргэдийн зүгээс албан үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдад амны хаалт, халуун хоол цайгаар үйлчилж сэтгэлээрээ тус дэм боллоо” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614366
0 эможи

Зочин
2020-03-05 01:37
Зочин
2020-03-04 13:38
Дайны хажуугаар дажин гэгчээр короногийн хажуугаар хүчиндэж алж л байдаг ээдээ мөн ч арилсан дотортой улсууд юмаа. Одоо тэгээд үг хэлээрээ ойлголцоод сэгсийтэл сээкс хийчихгүй шууд барьж дарж аваад хүслээ хангахыг хүчин гээд байгаашт. Хөдөө бол хонины бэлчээр дээр хүчин байнга хийж байгаашт хөөрхий охидууд мод руу зугатааж ороод ггүйцэгдэнгүүтээ аавд хэлнэ дээ л гэж байгаа юм нөгөө тэнэг нь тоох чүгүй ажлаа амжуулчихаад хонь чинь сайхан тогтож байна чи хэзээ ээлжтэй вэ? гэхэд хөөрхий охин өмдөө ттатангаа агаа би нөгөөдөр ээлжтэй гэж байгаа юм. Хотын охидууд өөр байх л даа. Төгрөг мөнгө өгөхгүй болохоор энэ намайг хүчиндээд хаячихлаа хайран онгон хальс гэдэг байхө
keyboard_arrow_up