О.Зоригт: Сум алдсаны улмаас нэг алба хаагч амиа алдсан харамсалтай үйл явдал болсон

2020 оны 3 сарын 04

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.03.04/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт“Сүхбаатар аймагт сум алдсаны улмаас цагдаагийн алба хаагч амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Үүнд ямар нэгэн санаатай үйлдэл байхгүй. 2020 оны хоёрдугаар сарын 21-ны өглөө Сүхбаатар аймгийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ажил хүлээлгэж өгөх явцад сум алдаж, нэг алба хаагч шархадсан. Энэ бол цэвэр санамсар болгоомжгүйгээс болсон хэрэг.

Цагдаагийн байгууллага нисдэг тэргээр шархадсан алба хаагчийг Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлсэн боловч уржигдар буюу гуравдугаар сарын 2-ны өдөр нас барсан.

Цагдаагийн байгууллагаас албаны шалгалт хийж тогтооно. Бүх үйл явдал камерын бичлэгт хадгалагдаж үлдсэн байгаа. Хариуцлагын тухайд буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох нь тодорхой. Уг хэргийг Авлигатай тэмцэх газар мөн шалгаж байгаа” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
614365
2 эможи

Зочин
2020-03-05 01:37
Зочин
2020-03-04 13:43
Үүнд АТГ ямар хамаатай юм бэ? АТГ тэр цагдаагийн аминд хүрсэн сумыг бас бууг авилга авсан байх магадлал өндөр гэж шалгаад байна уу? Сум алдсаан санамсар болгоомжгүйгээсээ гэж хэлээд байгаа юм биш үү?
Зочин
2020-03-04 12:13
Цагдаа амиа алдсан хариуцлагагүй үйлдлийн төлөө ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА БААТАРЖАВ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ОГЦРОХ Ёстой
keyboard_arrow_up