УИХ-ын гишүүн Б.Батзориг нарт холбогдох хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ

2020 оны 3 сарын 04

Arslan.mn

УИХ-ын гишүүн Б.Батзориг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 18-нд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс тэдэнд холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаж байсан юм.

Тэгвэл Б.Батзориг нарт холбогдох хэргийг прокуророос 2020 оны хоёрдугаар сарын 28-нд шүүх рүү шилжүүлсэн гэж  эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Б.Батзоригтой хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал асан С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн өмнө нь дээрх шүүхэд хүргүүлж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614362
0 эможи

Зочин
2020-03-05 01:37
Зочин
2020-03-04 13:47
Бусад ЖДҮ чингүүд нь яасан юм энэ Батзоригоор туг тахих гэж байгаа юм уу? Хөөрхий муу А.Сүхбат авахгүй гээд байхад аваа ав гэж хүчиндээд өгчихөө биз дээ ? та нар араас нь ингэж шалчигнах байсан юм бол яах гэж надад өгөвөө гээд гомдоод байгаашт. Авах ёстой хүмүүс нь авч чадахгүй байхад энэ одоо юу вэ? Тэр Ундармаа яагаад нэг худагт шаахгүй манараад л яваад байгаа юм бэ? Адилхан бүгдийг нь яллаач бүгдээрээ л УЛСЫН ИХ ХУЛГАЙЧ нар биш үү? Яллуулж байгаа нь арай их шаасан юм уу?
keyboard_arrow_up