СТАТИСТИК: Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 82.3 хувиар, хүнийг алах гэмт хэрэг 40 хувиар БУУРСАН
ЦЕГ-аа 2020 оны эхний хоёр сард бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын статистик мэдээллийг танилцууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт "2020 оны эхний хоёр сарын өссөн дүнгээр Монгол Улсад нийт 6745 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны хоёр сарын өссөн дүнгээс 691 хэргээр буюу 9.3 хувиар буурсан үзүүлэлт. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 65.3 хувь буюу 4405 гэмт хэрэг нь Улаанбаатарт бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 14.7 хувиар буурсан. Аймгуудад 2235 гэмт хэрэг бүртгэгдэж өнгөрсөн он мөн үеийнхээс 92 гэмт хэргээр буюу 4.1 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.
Гэмт хэргийн гаралт зургаан аймаг, нийслэлийн найман дүүрэгт буурсан боловч 14 аймагт тодорхой хэмжээгээр өссөн дүнтэй байна.
Хүний амьд явах эрхийн гэмт хэрэг буурсан.
Тодруулбал хүнийг алах гэмт хэрэг 40 хувиар буурсан бол гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 82.3 хувиар буурсан.
Бусдыг хүчиндэх гэмт хэрэг 36 хувиар буурч, хулгайлах гэмт хэрэг зургаан хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Мөн хүрээлэн буй орчны гэмт хэрэг, цахим мэдээллийн гэмт хэрэг хоёр хувиар өссөн. Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 13.3 хувиар өссөн.
"Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нийт гэмт хэргийн 65.2 хувийг эзэлсэн"
Гэмт хэргийн улмаас 6517 иргэн, 22 хуулийн этгээдийн эрх зөрчигдөж, 291 хүн нас барж, 1529 хүн гэмтэж, 34.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүний тоо 57 буюу 16.4 хувиар буурч, гэмтсэн хүний тоо 36 буюу 2.4 хувиар өсч, эдийн хохирлын 2.6 тэрбум төгрөг буюу 7.8 хувийг нөхөн төлүүлж, 422.5 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг хоёрдугаар сарын байдлаар нийт гэмт хэргийн 65.2 хувийг эзэлсэн.
Хоёрдугаарт, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 27 хувийг эзэлж байна. Нийт гэмт хэргийн 31 хувь нь гэр орон ахуйд үйлдэгдсэн. Гэмт хэргийг хөнгөн ба хүнд гэж ангилдаг. Манай улсад бүртгэгдэж буй гэмт хэргийн 81 хувь нь хөнгөн гэмт хэрэг гэж үзэж байна.
Манай улсын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 19.7 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оныхоос зургаан хувиар ахисан үзүүлэлттэй байна.
Аймгуудад гэмт хэргийн илрүүлэлт дунджаар 23.9 хувьтай гарсан. Хоёрдугаар сарын байдлаар гэмт хэрэг 1733 хүн холбогдон шалгагдаж байна. Нийт гэмт хэрэг холбогдсон 44.9 хувийг 18-29 хувийн залуус эзэлж байгаа бол тэдний 53 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.
Хоёрдугаар сарын байдлаар 383.26 зөрчил бүртгэгдсэн. Үүний 81.391 цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэсэн. Нийт зөрчлийн 75 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн. Дийлэнх нь замын хөдөлгөөн, жолоочийн хариуцлагатай байдалтай холбоотой зөрчил байна. Зөрчил гаргасан 28.750 аж ахуй нэгжид торгох шийдвэр оногдуулсан. Мөн 2173 хүнийг зөрчлийн тухай хуулийн дагуу баривчлуулсан.
Эхний хоёрдугаар сарын байдлаар 17.430 хүн эрүүлжүүлэгдсэн. Нийт эрүүлжүүлэгдсэн иргэдийн 73.4 нийслэл хотод бүртгэгдсэн бол 91.6 хувийг эрэгтэй хүмүүс эзэлж байна. Харин 1460 нь эмэгтэйчүүд байгаа бол насанд хүрээгүй 37 иргэн эрүүлжүүлэгдсэн байна." гэв.
ШУУД ҮЗЭХ: