Олуулаа нийлж агаар салхинд гарахгүй байхыг анхаарууллаа

2020 оны 3 сарын 03

Arslan.mn

Нийслэлийн онцгой комиссын шийдвэр, нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс эхлэн 3 дугаар сарын 30-ныг хүртэл дэн буудал, амралтын газар, сувилал, цанын баазуудын үйл ажиллагааг зогсоож байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлснээр өнөөдрийн байдлаар 40 орчим амралтын газар үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Захирамжийн хэрэгжилтийг биелүүлэх үүднээс Нийслэлийн аялал жуулчлалын газарт бүртгэлтэй нийслэлийн ногоон бүс, амралт сувиллын газруудад үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоох тухай мэдэгдлийг хүргүүлжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн онцгой байдлын газраас цагдаа, мэргэжлийн хяналт, дүүрэг, хороодын ажилтан зэрэг нийт 90 гаруй алба хаагч иргэд олноор цуглаж болзошгүй амралтын 9 газар, мөн иргэд салхилдаг Богдхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх гэсэн нийслэлийн дөрвөн бүсийн 20 уулын аманд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар 1093 автомашинтай 3852 иргэнийг уулын амнаас буулгаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Агаар дуслын замаар дамжих халдварт өвчин, коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс иргэд тогтмол цэвэр агаар салхинд гарах нь дархлааг сэргээн дэмждэг боловч иргэдийг олноор гарахгүй байж, агаар, салхинд гарахдаа амны хаалтаа зүүхийг эмч, эмнэлгийн байгууллагаас зөвлөж байна.

Иргэд олноор цуглах гэдэг нь 5-аас дээш хүнийг хэлж байгаа аж. Иргэд агаар салхинд олноор гарахад нэг машинд суух, нэг тавагнаас хоол идэх зэрэг эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул хориглож, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
614340
13 эможи

Зочин
2020-03-05 19:00
estoi zuv, manaihan heneggui teneg zangaasaa bolj uvchin avch irj haldaah undur ersdeltei bhad uuland haldahgui tusahgui gesen ug bish gedgiig oilgooroi, haraad bhad uuland avirj bhdaa nus shulsee hayadag bas er em geltgui bie zasaj bga haragddag tiim bhad haldvar avahgui gesen ug bish shuu
banana
2020-03-05 12:25
xaxa budaach budaach gexeer saxlaa budav gegcheer, agaar salxind garch baigaa xumuusiig bas ingej boloxguil dee.
далд хүн
2020-03-04 22:36
Арай дэндүү хүнээ бодоогүй шийдвэр байна!! ЯМАР судалгаатай ямар гээч шийдвэр вэ??? эрүүл аюулгүй орчин агаарт байдаг бишүү!!???
Зочин
2020-03-04 20:43
Энэ шийдвэр арай л явцуу. Ядарсан шийдвэр байна. Бохирдсон агаартай хот дотор хийх ажилгүй, хөшиж үх гэсэнтэй апил бус уу.
Зочин
2020-03-04 07:50
Ууланд алхагчид 5 с дээш олноороо алхдаггүй, 1 тавагнаас хоол иддэггүй, 1 2оороо алхчихаад л буугаад ирдэг...
Зочин
2020-03-03 21:08
Зочин
2020-03-03 19:27
Уулын аманд машинтай очоод агаарлах эрсдэл учруулав л гэж дээ. Дэмий юманд зардал гаргаад!!!
keyboard_arrow_up