Эрсдэлтэй бүсээс ирсэн 22 зорчигчийг тусгаарлалаа

2020 оны 3 сарын 03

Arslan.mn

2020 оны гуравдугаар сарын 3-ны өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаартай нислэгээр ирсэн 16 зорчигчийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлан, 7 хүнийг ХӨСҮТ, 9 хүнийг Онцгой байдлын комисст хүлээлгэж өгөв.

Мөн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр ирсэн 6 зорчигчийг тусгаарлалаа. Тэдний тав нь Монгол Улсын, нэг нь Япон улсын иргэн байна. Халдварт өвчний дэгдэлт өндөр бүс нутаг буюу БНСУ, Япон, Италиас дамжин ирсэн тул ийнхүү тусгаарлаж, тандалтын арга хэмжээ авч байна. 

Эх сурвалж: МХЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
614328
1 эможи

Зочин
2020-03-03 21:05
МХЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up