Сайд асан М.Энхсайханы хорлон сүйтгэхийг завдсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэв

2020 оны 3 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан М.Энхсайханд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Тэрбээр өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсанд “Прокурор дуудлаа. АТГ-аас бэлдсэн хавтаст “хэргээ” бариад шүүх рүү хүргэгдлээ. Тэднээс хууль ёс, шударга ёс хүлээх хэрэггүй боллоо. Бие даасан, хараат бус шүүх байгаа гэж найдах л үлдэв” хэмээн яллах дүгнэлтийн хуулбарын зургийн хамт нийтэлсэн юм. Түүнийг өнгөрсөн оны зургадугаар сард Шведэд суух Элчин сайдын албан тушаалаас эгүүлэн татаж, улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн ШШГЕГ-ыг харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулсан ч шүүгч батлан даалтад гаргасан билээ. М.Энхсайханыг 2014 оны арванхоёрдугаар сард Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Монгол Улсын сайд хэмээх албан тушаалд томилогдон, Тавантолгойн нүүрсний уурхай, цахилгаан станц зэрэг мега төслүүд хариуцсан сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт буруутгасан.

Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх төрийн тэргүүнээ шалгуулахаар 178 хуудас баримsaт Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланд өгч, уг материалыг нь АТГ-ынхан шалгахдаа М.Энхсайханыг холбогдуулсан бөгөөд өдгөө дээрх шүүхэд очоод буй хавтаст хэргээс Ц.Элбэгдоржийн үйлдлийг тусгаарласан аж. Улмаар М.Энхсайханд Эрүүгийн хуулийн 19.6-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан” гэх үндэслэлээр НПГ-ын хяналтын прокурор Г.Батбаяр яллах дүгнэлт үйлджээ. Ингэхдээ “УИХ-ын дарга З.Энхболдын нэр дээр Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, хүн амын амьдралыг хангах үйл ажиллагааг доголдуулж, хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн" хэмээн дурджээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614319
2 эможи

сагар
2020-03-04 06:15
Хятад гаралтнууд дандаа өөр бодолтой, болж өгвөл хорлох гээд байдаг биздээ.
Зочин
2020-03-03 22:28
Энэ мэт шударга ёс тогтож эхэллээ.Олон хүн чичрээд нойр нь хүрэхгүй үхэх гэж байгаа даа
Зочин
2020-03-03 21:03
Зочин
2020-03-03 16:46
xarbaac xyutad xvv shvv dee ENXCAIXAN
Иргэн
2020-03-03 13:35
Хорлон сүйтгэх гэдэг үг нь зохистой эсэх. Хэрвээ энэ нь зохистой бол төрийн ордоноор дүүрэн хорлон сүйтгэгчид байгаа юм байна даа. 1937 оны үнэр ханхлаад , Нямдорж хөөрөөд л нэг л бишээ.
Зочин
2020-03-03 12:37
За арай ч хорлон сүйтгээд байх ч хэтэрнээ.
keyboard_arrow_up