Салхитын мөнгөний ордны хэрэгт холбогдсон Д.Адилбаярыг 18 сая, Б.Цолмонг 13,5 сая төгрөгөөр торголоо

2020 оны 3 сарын 03

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль өгөх/ 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт / хахууль авах/ тус тус заасан хэргийн шүүх хуралдаан 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Адилбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Цолмонг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Д.Адилбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 18.000.000 төгрөгийн торгуулийн ял,

Шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 13.500.000 төгрөгийн торгуулийн ял оноолоо.

Мөн Д.Адилбаяраас 35.000.000 сая төгрөг, Б.Цолмонгоос 5.000.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв. 

Эх сурвалж:  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
2
angry an post
22
614316
31 эможи

Мгл
2020-03-08 20:07
Юу вэ энэ? Ял өгөөчээ пад нарт. 15с 20н жил байх ёостоо шүүхийн лаларууд мөнгө авсийн бишүү Шүүх мөнгны өмөн хошногоны алчуур болжээ
Зочин
2020-03-08 14:20
ХАМТРАГЧ НАРЫГАА ӨӨР ЯАЖ Ч ШҮҮЖ ЧАДАХАВ ДЭЭЭ БҮГДЭЭРЭЭ АДИЛХАН АВИЛАГАЧИД ЮМ ЧИНЬ ЯЛЗАРЧ МУУДААД ӨМХИЙРЧ БНА ДАА ШҮҮХ ЦАГДАА
Зочмш
2020-03-06 07:47
Арайч дээ авилгалын мөнгийг хэд нугалж төлүүлээд ял өгөөч дээ
Зочин
2020-03-04 13:38
Бараг шагнаж бгаан бишүү
Зочин
2020-03-04 13:38
Авсан авилагаас багаар торгоно Шүүгч нар бүгд хахууль авдаг болохоор хэн нь хэниигээ шүүхэв дээ Ялзарч илжирсэн шүүх Шударга ажиллаж чадахгүй ичиж үхмээр
Иргэн
2020-03-04 10:52
Монголын шүүх үнэхээр ялзарсан сөнөтүгэй
зулаа
2020-03-04 00:39
больж үз.ичдэггүй хулгайч нар юм да.Танил маань хүнээс 6 сая төг аваад өгч чадахгүй бсан чинь шүүх 4 жилийн ял өгөөд явуулсан.ядарсан мөнгөгүй авгайд...ялгаа ямар бна
Cүх
2020-03-03 23:23
Шүүгч нарын хэргийг аль ч шүүгч нараар таслуулахгүй иргэдийн олон нийтийн 5 доошгүй төлөөлөл оролцуулан нууцаар санал оруулах юм бол шудрага болох байх даа.
Зочин
2020-03-03 22:31
Амиа хорлох дайтай хэрэг биз дээ шагнуулаад гарсан байх юм аа
DELGER GOVI
2020-03-03 22:19
ЯЛ ИЛТЭД ХОНГОГДСОН БАЙНА. ЯАГААД ХОРИХ ЯЛААР ШИЙТГЭХГУЙ БНА. ИНГЭЖ ЯАЖ ШУДРАГА ЕСЫГ ТОГТООХ ЮМ БЭ? ЭРХЭМ ЕРОНХИЙЛОГЧ ОО? МОНГОЛЫН ЯЛЗАРСАН НОВШИЙН ШУУХ СОНОТУГЭЙ!
Зочин
2020-03-03 21:03
Зочин
2020-03-03 18:24
Энэ бол ял шийтгэл биш, гаьяа шагнал өгсийн бишүү. Шударга ёсоо гэж.
Gashuun unen
2020-03-03 13:31
Arai ch de ydarsan bid nart yaj hatuu handah bol
Зочин
2020-03-03 13:27
Хэрэг шийдсэн нь сайн ч хѳнгѳн ёс тѳдий болжээ.
Monhkbayr
2020-03-03 13:23
Ter torguulaad baigaa mongiigenee araich de.hahuulichidiin neg udaagiin tsaind oroh mongiishdee.mogold shudraga zadglal baihguin tod jishee ene dee!
Зочин
2020-03-03 13:06
томхон шаацгаа 10-20сая торгуулаал үлдсэн нь цэвэр ашиг
эргүү монгол
2020-03-03 12:55
ёстой жүжиг эмоорл .шоронг сулал шоронд 1сая төг хохиролтой ч хүн бга.10жилтэй ингээд энийг шудрага шүүх гэж ярих бхаа иргэншилээ солий.ийм ардчилсан улс байхгүй эсвэл тэмций одоо бга болон өнгөрсөнөөс нэгч их хүнийг их хурал гэж газар бүр үр хүүхэлийн ч бүү шагайлгаа.ёстой лалар л гтй жирийн эргэн бол хэн нэрний цавьний үс биш бараг 100жилий ял өгөөд оройн зурагтаар шүүгчиднь ээмоороод л гарнаа монголын шүүхд бүү итгээ элбэгдорж бараг зөв хэлээд зугтаад бга вм бишүү
Бадмаахүү
2020-03-03 12:42
Тангараг өргөсөн хүмүүс хууль зөрчвөл жирийн хүнээс 2 дахин хүнд ял өгөх нь зүйтэй! Тийм хууль байхгүй бол хурдан хууль санаачилж хууль гаргах хэрэгтэй тэгж байж хээл хахууль зогсоно!
Зочин
2020-03-03 12:14
Больж үз.Энэ мэтийн луйварчидад луйвардуулсаар ,нэг нэгнээ хулихдаж өөд нь гаргахгүй өр ширнд оруулсан юмнууд нь торгуулаад алдсан нь бүгдээ алдаад бүр дуусдаг нь монголд шүү. .Доод дээдгүй бүгд далд ороосой
Зочин
2020-03-03 11:44
арайчдээ чанга шийтгэл оноох хэрэгтэйштээ энэ мөнгө бол эдэнд бараг өдрийн орлого нь
хоок
2020-03-03 11:32
доромжилж ханахгүй юмаа
шүүгч
2020-03-03 11:23
шүүгчид шүүгчиддээ л үйлчилнэ шүү дээ
Зочин
2020-03-03 10:50
Хорих хэрэгтэй. Ингэж торгох ял өгөх юм бол авлига, хээл хахууль хэзээ зогсох юм бэ?
Иргэн
2020-03-03 10:18
Манай шүүхийн шийдвэр авилгачид нарт тун ээлтэй шийдвэр гарах юм .Сая саяаар тоолох долларын хахуулийн хэргийг 2-оос 5 хан мянган долларын хэмжээний мөнгөөр торгоод болоо . Хятадын зүйр үг шиг дуслаар авилгачидыг торгоод голыг нь авилгачидад үлдээх юм даа .Хятад солонгос шиг шударга шүүгээч .
Зочин
2020-03-03 10:11
юу вэ ийм шүүх гэж байж болох уу
keyboard_arrow_up