Хот хоорондын хөдөлгөөнийг нээж, таван км тутамд хурд хэмжигч ажиллуулж байна

2020 оны 3 сарын 03

Arslan.mn

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр /2020.03.03/ өглөөний 06:00 цаг хот хоорондын хөдөлгөөнийг нээлээ.

Үүнтэй холбогдуулан улсын болон орон нутгийн автозамын чиглэлийн дагуу 98 пост ажиллаж буй бөгөөд таван км тутамд хурд хэмжигчээр тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөний ачаааллыг зохион байгуулахаар найман товчоонд Тээврийн цагдаагийн албаны 500 алба хаагч бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ өдрийн 04.00 цагаас ажиллаж байна. 

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага, Онцгой байдлын газрын нийт 30 гаруй алба хаагч товчоодод ажиллаж нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар асуумж авч нэвтрүүлж байгаа юм.  Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрджээ.

Мөн эрүүл мэндийн байгууллагаас зорчигч нэг бүрийн халууныг үзэж байна.

Зам дээр халтиргаа гулгаа үүссэн тул хурдаа тохируулж зорчин, гүйцэд түрүүлэхгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын  суудалд суулгахыг ТЦА-аас  анхааруулж байна.  

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж:   ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614306
1 эможи

keyboard_arrow_up