Өнөөдөр нислэгээр ирсэн 80 хүнийг ТУСГААРЛАЛАА

2020 оны 3 сарын 02

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнөөдөр буюу 03-р сарын 02-ны өдөр ирсэн Нурсултан-Улаанбаатар чиглэлийн DV815, Москва-Улаанбаатар чиглэлийн СУ330, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 нислэгээр ирсэн зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийлээ.

Нийт 438 зорчигчийн биеийн халууныг хэмжин, эрүүл мэндийн судалгааг авч DV815 нислэгээр ирсэн 107 зорчигчоос Япон, Тайланд улсаар дамжин ирсэн 5 зорчигчийг тусгаарласан бол Москва-Улаанбаатар чиглэлийн СУ330 нислэгээр ирсэн 121 зорчигчоос нэг зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлан, 20 зорчигчийг ажиглалтад аваад байна.

Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 нислэгээр ирсэн 210 зорчигчоос нэг зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлаж, 53 зорчигчийг ажиглалтад авсан байна.

Arslan.mn

Эх сурвалж: Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614300
2 эможи

Зочин
2020-03-02 23:37
А
2020-03-02 18:10
Агаарын хилээ хаагаагүй тохиолдолд , Монгол дотороо хөл, хорио тогтоох хэрэг байгаа юм уу?
keyboard_arrow_up