“Тод каннам” эмнэлгийн эмч нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тодномбат нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/ хэргийн шүүх хуралдаан 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон.
Улсын онцгой комиссын шийдвэрээр улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан учир хохирогч С.Гүндсамбуу, өмгөөлөгч Д.Оюунчимэг нар Эрдэнэт хотоос ирж чадаагүй шалтгаанаар шүүх хуралдааныг 2020 оны 03 дугаар сарын 18-ны 10.00 цаг хүртэл хойшлуулав.
Эргэн сануулахад, "Тодганнам" эмнэлэгт 29 настай эмэгтэй гоо сайхны өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан юм.