Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 илрүүлжээ

2020 оны 3 сарын 02

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд /2020.02.29, 03.01/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 196 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 126 нь  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.

Түүнчлэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтсэн байна.

Мөн  цагдаагийн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан гурван зөрчил бүртгэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614288
0 эможи

Зочин
2020-03-02 23:39
keyboard_arrow_up